Хорвоо буруутай гэж үү...?
2015-12-28 18:21
Сайн байцгаана уу? ”Монголжингоо”-гийн уншигчид минь. Хайртай дотны хэн нэгэн чинь өвчинд шаналж, үр хүүхдийн заяа буян гуйсан нэгэн ч бас тэдний дунд байгаа юм биш биз дээ. Хүссэнээр болдоггүй олон муу муухай зүйлсийг бид хяслант хорвоо руу чихдэг. Тэгвэл энэ бүхэнд магадгүй бид өөрсдөө буруутай байж мэдэх л юм.
Юу ч болсон тантай хуваалцаж байгаа нийтлэл, мэдээллийг маань залхууралгүй уншаад үзээрэй. Үнэхээр өөдгүй бүхэнд хорвоо буруутай юм болов уу? Хүн өөрийгөө ямар нэг өвчтэй гэж мэдсэн даруйдаа сандарч эхэлдэг. Үнэндээ хүний ухамсрыг айдас, сандрал дарангуйлж байдгийг олон хүн мэддэггүй. Өвчлөл хэр их байна, айдас төдий чинээ нэмэгдсээр л...
Бид өвчнийг ердийн нэг үйл явц биш харийн нэг биет зүйлс шиг хүлээж авдаг нь буруу юм. Английн нэгэн алдарт мэс засал, одоо сэтгэл зүйчээр ажиллаж байгаа нэгэн эрхэм сонирхолтой жишээ татжээ. Олон зуун эмч мэргэжлийн үг хэллэг ашиглан өвчтөнтэйгээ буруу ярьдаг учраас айдас сандралд оруулдаг.
Жишээ нь “Таны хүүхэд улаан бурхантсан, салхин цэцэгтсэн байна. Таны найз хорт хавдартай болчихож “ гэх мэт. Эдгээр үгс өвчтний биед ямар нэг гадны биет ирээд наалдчихсан мэт ойлголт төрүүлдэг. Гэтэл үнэндээ энэ бүхэн хүнд хөнгөн өвчлөлийн үйл явц юм. “Хэрвээ олон эмч “Таны хүүхдэд салхин цэцэг, улаан бурхны тууралт гарсан байна. Таны найз бага зэрэг илүүдэл эстэй болсон байна гэж хэлвэл ямар их өөрчлөлт гарна гэж санана” гэжээ.
Эдгээр үгсийг сонссон өвчтөн айж сандрах биш энэ үйл явцын төгсгөлийг харахад санаа тавьдаг болох нь байна. Стэнфордын Их Сургуулийн анагаах ухааны доктор, эмч Кеннет Пеллитерийн үзэж байгаагаар хүний бие жинхэнэ өвчин, сэтгэл санаанаас бий болгосон өвчний ялгааг таньж чаддаггүй байна. Аливаа өвчин төсөөллийн зүйл байсан ч биемахбодь аюулд өртсөн мэт хариу үйлчлэл үзүүлж эхэлдэг нь туршилтаар нотлогджээ.
Өөрөөр хэлбэл өвчнөөс айдаг хүмүүс ахин дахин өвдөх магадлал хамгийн өндөр байдаг гэнэ. Энэ нь айдсын нөлөөнд орсонтой холбоотой аж. Энэ үзэгдлийг хүүхдээ тээж байгаа олон жирэмсэн эхээс олж харжээ. Өмнө нь нялх хүүхдээ алдаад удаагүй байсан эхчүүдэд зулбалт тохиолдох нь 60 хувиар элбэг тохиолдож байсан байна.
Энэ судалгааг Бостоны төв эмнэлэгт хийсэн байдаг. Тиймээс мэргэжилтнүүд хүүхдээ алдсан эх сэтгэл зүйн тогтвортой болтлоо ахин хүүхэд олох хэрэггүй гэж зөвлөж байна. Хүүхэдгүй гэр бүл олон жил хичээсний эцэст амжилт ололгүй хүүхэд өргөж авсан тохиолдлыг та мэдэх үү? Харин тэд хүүхэд өргөж аваад удаагүй байтал жирэмсэн болдог. Энэ бол ховор тохиолдол биш. Учир нь эмэгтэй нь хүүхэдгүй гэдэгтээ хэт санаа зовсноос ийм байдалд хүрдэг байна.
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
