solongonews
Жирэмсний 4 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?
2015-12-28 18:21
Энэ долоо хоногт үр тогтсон эс умайн хананд илүү бат бөх байршиж, тэрээр хүйгээр дамжуулан эхэсээс шим тэжээлээ авна.

Энэ үйл явц нь үргэлжилсээр өөрийн хэлбэр дүрсээ олдог билээ. Жирэмсний шинж тэмдгүүд илүү тодорсон байгааг та өөрөө анзаарах болно. Тухайлбал, ядарч сульдах, дотор муухайрах, таргалах, хөх эмзэглэлтэй болох, арьс болон үсэнд өөрчлөлт гарах зэрэг илрэх болно. Жирэмслэлтийн эхний хэдэн долоо хоногийн турш таны бие мах бод долоо хоногийн 24 цагийн турш ямар ч амралтгүйгээр тээж буй ургийнхаа төлөө зогсолтгүй ажилладаг. 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл