solongonews
Үндэсний тэшүүрийн ордон анх удаа мөс хөлдөөв
2021-01-23 22:12
Үндэсний тэшүүрийн ордон анх удаа мөс хөлдөөв.

   Бээжингийн том төслийн албанаас 01-р сарын 22-ны өдөр Үндэсний тэшүүрийн ордон эрин үеийн дэлхийн хамгийн тэргүүний мөс хөлдөөх технологи ашиглан анх удаа мөс хөлдөөж, тэшүүрийн зам гаргасан тухай мэдээллээ.

Үндэсний тэшүүрийн ордон бол Бээжингийн өвлийн олимпын бэлгэ тэмдгийн чанартай бөгөөд цорын ганц шинээр байгуулсан мөсөн дээрх тэмцээний төрлийн ордон юм. Тус ордонд 2020 оны 01-р сарын эхээр анх удаа мөс хөлдөөх туршилт хийж, мөсний чанарыг өвлийн олимпын стандартад хүргэхийн тулд Бээжингийн өвлийн олимпын онц урьсан мөс хөлдөөгч мэргэжилтэн тэргүүтэй гадаад, дотоодын мэргэжлийн багийг урьж ажиллуулсан байна.

Тус спортын ордонд олон төрлийн дамжлагаар анх удаа мөсийг амжилттай хөлдөөж, түргэн тэшүүрийн замыг ийнхүү гаргав. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл