solongonews
Ван И Антони Блинкен нар утсаар ярив
2023-10-15 13:21
Ван И Антони Блинкен нар утсаар ярив.

   ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй 10-р сарын 14-нд утсаар ярив.

   Блинкен Ойрхи Дорнодод хийж буй айлчлал болон одоогийн Палестин,Израилийн мөргөлдөөний талаарх АНУ-ын байр суурийг танилцуулав.

   Ван И хэлэхдээ "Палестин, Израилийн мөргөлдөөн хурцадсаар байгаа бөгөөд хяналтаа алдах эрсдэлтэй тулгарч байна. Хятад улс энгийн иргэдийг хохироосон бүх үйлдлийг эсэргүүцэж, олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн бүх үйлдлийг буруушааж байна. Хятад улс өөрийн аюулгүй байдлаа хамгаалах нь гэм зэмгүй энгийн иргэдийг хохироосон байж болохгүй гэж үзэж байна. Цэргийн аргаар гарах гарц байхгүй, хүчирхийлэлд хүч хэрэглэх нь зөвхөн харгис эргэлтийг л бий болгоно" гэжээ.

Мөн "Палестины асуудлыг шийдвэрлэх үндсэн гарц бол "хоёр улсын шийдэл"-ийг хэрэгжүүлж, тусгаар тогтносон Палестин улс байгуулж, Палестин, Израилийн энх тайвнаар зэрэгцэн орших явдал юм. Араб, Израилийн ард түмэн эвлэрэхгүй бол Ойрхи Дорнодод энх тайван тогтохгүй билээ. Олон улсын энх тайвны бага хурлыг яаралтай хуралдуулж өргөн зөвшилцөлд хүрэхийг Хятад улс уриалж байна" гэв.

   Блинкен хэлэхдээ "Америкийн тал Палестин, Израилийн асуудлыг зохицуулах "Хоёр улсын шийдэл"-ийг дэмжиж, НҮБ-ын нөхцөл байдлыг намжааж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд гүйцэтгэх үүргийг дэмжин хэрэгжүүлж, Хятад улстай харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл