solongonews
Лан Цан мөрний нэгдүгээр тосгон-Задуо тосгон аялал жуулчлалын шинэ шатанд орлоо
2017-08-11 10:12
Найм дугаар сараас Лан Цан мөрний нэгдүгээр тосгон хэмээн нэрлэгдсэн Хөхнуур мужийн Юй Шу жөүгийн Задуо тосгон нь “Тансаг сайхан Лан Цан Задүве” анх удаагийн “ Лан Цан Задуо” олон улсын гол мөрний хөгжмийн баяр, “Лан Цан мөрний урсгал” зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж, Хятад улсын дотоод гадаадын олон жуулчны анхаарлыг татаж, аялал жуулчлалын шинэ шатны улиралдаа оржээ.

 “Хятад улсын цагаан Ирвэсний нутаг” гэж нэрлэгдсэн Задуо тосгон нь Лан Цан мөрний эхэнд байрлаж, Хөхнуур мужийн Юй Шу Төвд үндэстний өөртөө засах жөүд харьяалагддаг байна. Тосгоны харьяан дахь газрын гадарга өндөрлөг, нуур цөөрөм, бут мод, хээр тал зэрэг багтсан үзэсгэлэнт газар юм. Мөн Хөхнуур Төвдийн өндөрлөгийн зэрлэг амьтны орогнох газрын нэг юм. Сүүлийн жилүүдэд Лан Цан мөрний эхэнд байрлах Задуо тосгон орчин ахуйн хамгаалалт, иргэдийн амьдралын дэвшил, нийгмийн хөгжил зэрэг тал дээ ахицтай болжээ. 2015 оноос эхлэн тус тосгон хогийг ангилан хувааж шийдвэрлэх аргыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ сургуулийн хүрээнд хогоор хүнсний бүтээгдэхүүн солих үйл ажиллагаа зохион байгуулж, хот суурин шинэ өнгө төрхтэй болсон байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл