Үндэсний статикийн товчооны Үйлчилгээний судалгааны төв, Хятадын Ложистик, худалдан авагчдын нэгдсэн нийгэмлэгээс 03-р сарын 31-нд нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд 03-р сард Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс буюу PMI 52 хувьтай байж, өмнөх сарынхаас 16.3 нэгжээр сэргэн нэмэгджээ.
Компаний цар хэмжээний хувьд том, дунд, жижиг оврын компаний PMI тус тус 52.6, 51.5 болон 50.9 хувьтай байгаа бөгөөд өнгөрсөн сарынхтай харьцуулбал 16.3, 16 болон 16.8 нэгжээр тус тус нэмэгдсэн байна. Төрөл зүйл хуваасан индексийн хувьд үйлдвэрлэлийн салбарын PMI индексийг бүрдүүлэгч 5 зүйлийн индекс дотор, үйлдвэрлэх индекс, шинэ захиалга болон тухайн салбарын хөдөлмөр эрхлэгчдийн индекс бүгд дээшилж, түүхий материалын нөөцийн индекс, нийлүүлэгч бизнес нэгжийн хүргэж өгөх цагийн индекс 50 хувиас доогуур байна.
Үндэсний статистикийн товчооны Үйлчилгээний судалгааны төвийн албан тушаалтан:
- Гуравдугаар сарын PMI үзүүлэлт 02-р сарынхаас илэрхий дээшилсэн нь өдгөө олон компаниудын үйлдвэрлэлээ эмх цэгцтэй сэргээхийг нь дэмжихийг дагаад компаний үйлдвэрлэл, бизнес эрхлэлтийн байдал өмнөх сараас зохих хэмжээгээр сайжирсныг харуулж байна. Гэтэл энэ нь компаниудын бодит үйлдвэрлэл, бизнес эрхлэлт сэргээд өвчин тахал гарахаас өмнөх үеийн төвшинд хүрсэн явдал биш юм гэж хэллээ.
