
05-р сарын 01-НД, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Чинь Ган Бээжинд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Мьянмарын асуудлаарх тусгай элч Хэйсетэй уулзжээ.
Чинь Ган хэлэхдээ, Мьянмарын асуудлаарх нөхцөл байдал ээдрээ төвөгтэй учир дотоод гадаад хүчин зүйлийн замбараагүй байдлыг түргэн зохицуулах үр дүнтэй арга барил алга байна. Иймээс олон улсын хамтын нийгэмлэг Мьянмарын бүрэн эрхийг хүндэтгэж, тус улсын дотоодын олон эвсэл бүлгүүдийн үндсэн хууль, эрх зүйн хүрээнд улс төрийн яриа хэлцлээр санал зөрөлдөөнөө зохицуулж, улс төрийн өөрчлөлтийн үйл явцыг дахин эхлүүлэхэд туслах ёстой. Түүнчлэн АСЕАН-ы гаргасан эедүүлгийн хүчин чармайлтыг хүндэтгэж, АСЕАН-ы "таван зүйлт нийтлэг ойлголт"-ийн хэрэгжилтийг дэмжиж, мөргөлдөөнийг хурцдуулж, хямралыг гааруулахгүйн тулд ухаалаг, прагматик ажиллах ёстой гэжээ.
Хэйсе хэлэхдээ, Мьянмарын асуудлыг зохицуулах талаар Хятад улсын оруулсан чухал үүрэг ролийг НҮБ сайшааж байна, Мьянмарын энх тайван, тогтвортой байдал, хөгжилд үргэлжлүүлэн нааштай хувь нэмэр оруулахыг Хятадын талаас хүсэж байна гэжээ.
