solongonews
Өвөр Монголын XIV удаагийн спортын наадам боллоо
2018-07-20 22:19
Өвөр Монголын XIV удаагийн спортын наадмын эмэгтэй боксын тэмцээнд Улаанцав хотын тамирчин нэг алт гурван хүрэл медаль хүртэв.

Өвөр Монголын XIV удаагийн спортын наадмын эмэгтэй боксын тэмцээн 07 дугаар сарын 18-нд Өвөр Монголын Улаанцав хотын спортын ордонд хаалтаа хийв. Өвөр Монголын 12 төлөөлөгчдийн багийн 120 тамирчид уг тэмцээнд оролцсон байна. Улаанцав хотын тамирчин нэг алтан медаль, гурван хүрэл медаль хүртжээ.

Эмэгтэй тамирчдыг насаар нь А, В, С гурван ангилалд хуваан өрсөлдүүлжээ. А ангилалд 5 зэрэглэл, В ангилалд 9 зэрэглэл тааруулж, С ангилалд 8 зэрэглэлийн тэмцээн зохион байгуулсан байна.

Ингээд Улаанцав хотын тамирчин Гү Шяомин эмэгтэй 64 килограммд дайчин тэмцээн явуулснаар тус ангилалд түрүүлж, хүндтэй алтан медалиар энгэрээ мялаалгасан байна.  

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл