Гаалийн статистикийн мэдээгээр энэ оны 11 сар хүртэлх Хятад улсын импорт, экспортын нийт хэмжээ 35 тэрбум 390 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 22 хувиар өсөж, 2019 оны мөн үеэс 24 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 19.58 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 21.8 хувь, 2019 оны мөн үеэс 25.8 хувиар өсөв. Импорт 15.81 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 22.2 хувиар өсөж, 2019 оны мөн үеэс 21.8 хувиар өссөн байна. Худалдааны ашиг 3.77 их наяд юань болж, 20.1 хувиар өсөв.
Ам.доллараар тооцвол Хятад улсын импорт экспортын нийт дүн 11 сар хүртэлх байдлаар 5.47 их наяд ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 31.3 хувиар өсөж, 2019 оны мөн үеийнхээс 31.9 хувиар өссөн байна.
Гаалийн ерөнхий газрын Статистик дүн шинжилгээний газрын дарга Ли Күйвэнь:
- Энэ оны эхний 11 сард Хятад улсын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ өнгөрсөн оны цар хүрээнээс давж, суурь гадаад худалдааны хэмжээг тогтвортой, чанартай нэмэгдүүлэх зорилгоор нэгтгэх ажил үргэлжилж байна гэж хэлэв.
Эхний 11 сард Хятад улсын ерөнхий худалдааны импорт, экспорт нэмэгдэж, эзлэх хувь өгсөн гадаад худалдааны бүтцийг оновчтой болгох ажил үргэлжилсээр байгаа юм. АСЕАН, Европын холбоо, АНУ зэрэг худалдааны томоохон түншүүдийн импорт, экспортын хэмжээ хоёр оронтой тоогоор өссөн байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспортын өсөлт хамгийн хурдацтай байгаа бөгөөд эзлэх хувь ч өгсөж байгаа юм.
Эхний 11 сард ерөнхий худалдааны импорт, экспортын хэмжээ 21 триллион 810 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.2 хувиар нэмэгдэж, Хятадын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 61.6 хувийг эзлэн, өнгөрсөн мөн үеийнхээс 1.6 пунктээр нэмэгдсэн байна. Мөн хугацаанд боловсруулах худалдааны импорт экспортын хэмжээ 7 триллион 640 тэрбум юаньд хүрч, 11 хувиар нэмэгдэж, 21,6 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн, Хятад улсын баталгаат логистикийн импорт экспортын хэмжээ 4.44 их наяд юань болж, 28.5 хувиар өсөж байна.
АСЕАН бол Хятадын хамгийн том худалдааны түнш болох юм. Хятад болон АСЕАН-ы худалдааны нийт хэмжээ 5.11 их наяд юаньд хүрч, 20.6 хувиар өссөн байна. ЕХ нь Хятадын хоёр дахь том худалдааны түнш бөгөөд ЕХ-той хийсэн худалдааны нийт хэмжээ 4.84 их наяд юаньд хүрч, 20 хувиар өсөв.
Хувийн аж ахуйн нэгжийн импорт, экспортын хэмжээ 17.15 их наяд юань болж, 27.8 хувиар нэмэгдэж, гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 48.5 хувийг эзлэн, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 пунктээр нэмэгдсэн байна.
Эхний 11 сард механик болон цахилгаан бүтээгдэхүүн, хөдөлмөр их шаарддаг бүтээгдэхүүний экспорт хоёулаа өссөн байна. Хятад улсын механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 11.55 их наяд юань болж, 21.2 өсөж, хөдөлмөр их шаарддаг бүтээгдэхүүний экспорт 3.56 их наяд юань болж, 10.2 хувиар өссөн байна.
