Хятадын Төрийн зөвлөлийн Цар тахлын хяналт сэргийлэлтийн нэгдсэн механизм 12-р сарын 31-нд болсон хэвлэлийн бага хурал дээр Синофармын дэргэдэх Хятадын Био технологийн компани (CNGB)-ийн "КОВИД-19"-ийн идэвхгүйжүүлсэн вакцинд нөхцөл заалтын дагуу зах зээлд бүртгэгдэх төрийн зөвшөөрөл олгосныг мэдэгдсэн талаар мөн өдөр Ройтерс агентлаг мэдээлжээ.
Статистик бүртгэлээс үзэхэд тус вакцин 79.34 хувийн үр дүн үзүүлж, аюулгүй, үр дүнтэй, үнэ нь зохистой, чанар найдвартай байхыг бүрэн биелүүлж чадсан тул ДЭМБ болон Үндэсний эм бэлдмэлийн хяналтын товчооны холбогдох стандарт шаардлагыг хангасан байна. Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны дэд дарга Зэн Юйшинь: "КОВИД-19"-ийн вакциныг нийт иргэдэд үнэ төлбөргүй хангана гэж мэдэгджээ.
