solongonews
Өвөр Монголын Их Сургууль Хятад улсын дотоод гадаадын их сургуулиудын захирлын форум зохион байгууллаа
2017-09-06 21:52
Өвөр Монголын Их Сургууль Хятад улсын дотоод гадаадын их сургуулиудын захирлын форум зохион байгууллаа.

Өвөр Монголын Их Сургууль байгуулагдсаны 60 жилийн ойн баяр тохиож байгаатай холбогдуулан баярын үйл ажиллагааны нэг болох Хятад улсын дотоод гадаадын их сургуулиудын захирлын форумыг 9 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Өвөр Монголын Их Сургууль дээр зохион байгуулав.

Энэ удаагийн форум нь “Топ зэрэглэлийн их сургууль, топ зэрэглэлийн шинжилгээний бүтээн байгуулалт” гэсэн гол сэдвийн хүрээнд болж, Монгол Улсын Их Сургуулийн захирал Я.Төмөрбаатар, ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн гүйцэтгэх захирал Крузэй, ХКН-ын Шиньжян Их Сургуулийн Хорооны нарийн бичгийн дарга Жөү Шюй-Юүн, ӨМИС-ийн захирал Чэнь Гүөчин нарын 13 зочид гол сэдвийн хүрээнд илтгэл тавьсан байна.

Өвөр Монголын Их Сургууль нь 1957 онд байгуулагдаж, шинэ Хятад улс тунхагласны дараа үндэстний цөөнхийн газар оронд үүсгэн байгуулагдсан анхны ерөнхий чанартай их сургууль болно. 

Зохиогч: Бэлгэсэн: Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл