ӨМӨЗО-ны байгаль орчны бүтээн байгуулалтыг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагааны хэвлэлийн бага хурал 7 дугаар сарын 1-ний үдээс хойш Хөххотноо зохион байгуулагдлаа.
Хурлаар, “Арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний дараа ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газраас ХКН-ын төв хороо болон Төрийн зөвлөлийн шийдвэр төлөвлөлтийг нарийн хянамгай хэрэгжүүлж, байгаль орчин болон эрчим хүчний бүтээн байгуулалтын гол ажлыг түргэтгэж, бүх талын өөрчлөлтийг идэвхтэй хэрэгжүүлснээр ӨМӨЗО-ны байгаль орчны ээлтэй нийгмийг бүтээн байгуулах талаар маш сайн үр дүн гаргасан байна. Тухайлбал:
Нэг. Байгаль орчин тасралтгүй сайжирч байна.
Хоёр. Байгаль орчныг хамгаалах хүчин зүтгэл тасралгүй чангарч байна.
Гурав. Ногоон хөгжлийн арга зам эмх цэгцтэй хэрэгжиж байна.
Дөрөв. Байгаль орчны талаарх хууль дүрмийн бүтээн байгуулалт тасралгүй эрчимжиж байна.
Мөн хурлаар ӨМӨЗО-ны Хөгжил, шинэчлэлийн зөвлөл, Байгаль орчныг хамгаалах тэнхим, Хөдөө аж ахуй, мал аж ахуйн тэнхим, Ойн аж ахуй тэнхим, Эдийн засаг, мэдээлэл технологийн зөвлөл зэрэг байгууллага нэгжийн удирдлагууд өөр өөрийн “Арван гуравдугаар таван жил”-ийн хугацааны байгаль орчны бүтээн байгуулалтын талаар ажлын гол зорилт, хэрэгжүүлэх арга замыг танилцуулсан байна.
