
Ниншягийн Үрийн аж үйлдвэрийн VIII экспо 07-р сарын 27-ны өдөр Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Ши Зүйшань хотын Пинлүө шяний Зүн Цишяо суурингийн Тайжинь үрийн аж үйлдвэрийн паркт нээгдлээ. Энэ удаагийн Үрийн аж үйлдвэрийн экспо нь орон нутгийн үзэсгэлэн, үзэсгэлэнгийн төвийн үзэсгэлэн, онлайн үзэсгэлэн гэх хэлбэрээр зохиогдож, орны дотор болон гаднын 350 гаруй аж ахуйн нэгжийн 4000 гаруй сортын үрийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж, үрийн аж үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг ахиулсан ба тариаланчдын үрийг шинжлэх ухаанаар сонгоход боломж хангаж, жижиг үрээр том зах зээлийг нээлээ.


Одоогоор Ниншягийн Ши Зүйшань хотын үр үйлдвэрлэх талбай 160 мянга мү /1га=15мү/ талбайд хүрч, үрийн аж үйлдвэрлэлийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 450 сая юаньд хүрчээ. Үрийн аж үйлдвэрлэлийн орлого нь тариаланчдын тариалан эрхэлж буй цэвэр орлогын 12 хувийг эзэлж байна. Энэ нь тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх өвөрмөц онцлогтой аж үйлдвэр болжээ.
