solongonews
Шинэ оны баярын үеэр Хятадын дотоодод 52.7 сая орчим жуулчин зорчив
2023-01-03 13:59
Шинэ оны баярын үеэр Хятадын дотоодод 52.7 сая орчим жуулчин зорчив.

Хятадын Соёл болон аялал жуулчлалын яамны дата төвийн тооцооллоор 2023 оны шинэ оны баярын амралтын үеэр дотоодод давхацсан тоогоор 52 сая713 мянга 400 жуулчин зорчиж, өмнөх оны мөн үеэс 0.44 хувиар нэмэгдэв. Мөн 2019 оны шинэ оны баярын үеийн нийт хэмжээний 42.8 хувьд хүртэл сэргэсэн байна. 

Дотоодын аялал жуулчлалын орлого 26 тэрбум 517 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.0 хувиар өсөж, 2019 оны шинэ жилийн баярын амралтын үеийн нийт хэмжээний 35.1 хувьд хүртэл сэргэсэн байна. Үндэсний соёл болон аялал жуулчлалын амралтын зах зээл ерөнхийдөө аюулгүй, тэнцвэртэй, тогтвортой бөгөөд эмх цэгцтэй байв.

Баярын амралтын хугацаанд баяр хөөр, шинэ оны уур амьсгалаар бялхаж байв. Шинэ оны баярын арга хэмжээ нь залуусын сонголт болж, гэрэлтүүлэг сонирхох, утаат цэцэг бэлэглэх, шинэ оны хонхны дуу сонсох зэрэг соёлын туршлагын арга хэмжээ олон нийтийг татжээ. Шанхай, Бээжин, Чэндү, Чүнчин, Гуанжөү, Ханжөү, Наньжин, Чанша, Шэньжэнь, Ши-Ань зэрэг нь аялал жуулчлалын хамгийн халуун 10 хот байсан бөгөөд шөнийн аялал жуулчлалын захиалга ч өмнө эгнээнд байрлаж байна. 

 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл