solongonews
Үндэстэний соёлыг амилуулсан урлагийн наадам
2018-11-26 20:54
Үндэстэний соёлыг амилуулсан урлагийн наадам боллоо.

15 дахь удаагийн монгол үндэстний хувцас загварын урлагийн наадмын шийдвэрт уралдаан 11-р сарын 19-ний өдөр Өвөр Монголын Радио Телевиз Хороод боллоо. Энэ удаагийн уралдаанд ӨМӨЗО-ы бүх аймаг хотын 152 төлөөлөгчийн баг, Гансү, Хөхнуур, Шиньжян, Юньнан мужийн 4 төлөөлөгчийн баг, олон улсын 4 үзэсгэлэнгийн баг оролцжээ.

Энэ удаад уламжлалт хувцас загвар, өвлийн улирлын хувцас загвар, монгол үндэстний хувцас загварын онцлогтой ажлын хувцас, сурагчийн хувцас загвар, шинэ маягийн хувцас загвар зэрэг 6 төрлийн уралдааныг зохион байгуулсан байна.

Монгол үндэстний хувцас загварын урлагийн наадам 15 удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд үндэстний соёл, үндэстний хувцас загварын шоу, хувцас загварын дизайн зэргийг нэг цогцжуулсан уралдаан болж, монгол үндэстний хувцас загварыг бүх талаар шинэчлэн хөгжүүлж, үндэстний уламжлалт соёлыг өвлөн уламжилж, олон улсын тавцанд танилцуулав.

Сүүлийн жилүүдэд монгол үндэстний хувцас загварын урлагийн наадам нь Орос, Монгол зэрэг “Бүс ба зам” дагуух улс орны анхаарлыг татаж, жил бүр төлөөлөгчийн баг томилон оролцож байгаагаар барахгүй олон үндэстний хувцас загварын соёлд дур сонирхолтой хүмүүсийг энэ төрлийн ажил үйлс эрхлэхэд  урам зориг өгч, монгол үндэстний хувцас загварын урлагийн наадмаар уламжлалт соёлыг үнэн бодитоор амилуулсан байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл