solongonews
Өндөр настнуудын өдрийн асрамжийн төв
2021-10-11 21:12
Өндөр настнуудын өдрийн асрамжийн төв

Шиньжяны Баянгол Монгол үндэстний өөртөө засах жөүгийн төв Корол хотод Хэбэй мужийн тусламжийн төслөөр байгуулсан ахмад настнуудын өдрийн асрамжийн төв бий. 11.6 сая юанийн хөрөнгө оруулалтаар байгуулсан хоёр давхар байшинтай тус төвийг 2020 оны 01-р сард ашиглалтад оруулжээ. Өндөр настнуудын асрамжийн төвд эмчилгээний өрөө, номын сан, уран зургийн өрөө, цэнгүүний газар, сувилах өрөө, эмийн тасаг, алсын дуудлагын индэр зэргийн цогцолборыг бүрдүүлжээ. 

Ахмад настнуудын өдрийн асрамжийн төвд гол нь өдрийн асрамж, богино хугацааны асрамжийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үр хүүхэдгүй ганц бие, засгийн газрын тэтгэмж хүртдэг өндөр настнууд байдаг. 

Ахмад настнуудын өдрийн асрамжийн төвийн соёлын өрөө, цэнгүүний үйл ажиллагаа нь өндөр настнууд уулзаж учран, хуучаа дурсан хөөрөлдөх, ур чадвараа дээшлүүлэх нандин боломжийг бүрдүүлдэг. Тэтгэвэртээ гарсан Шяо Линьжы энэ жил 69 настай. Асрамжийн төвд зураг зурж байсан тэрээр сэтгэгдлээ хуваалцлаа. “Би өдөр бүр энд ирдэг. Энд дасгал хөдөлгөөн хийх газартай нь надад таалагдлаа. Манайх энэ ойрхон замын цаана хороололд байдаг. Энэ төвийг байгуулаад жил гаруй болж байгаа. Ойрхон учраас би ирж үзлээ. Намайг өдөр бүр ирж болно гэж зөвшөөрсөн учир ирж дуу дуулна, хөзөр тоглоно, зураг зурдаг. Ганцаараа гэртээ байвал унтаад л байдаг. Яваандаа биед муу. Энд олуулаа яриа хөөрөөтэй, олон сайн талтай” гэлээ.

Өндөр настнуудын эрэлт хэрэгцээний дагуу гэрт нь очиж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ганц бие юм уу засгийн газрын тэтгэмж хүртдэг зарим ахмадууд энд хонодог. Хүүхдүүд нь өдөртөө ажил албатай зэрэг тохиолдолд шаардлагатай ахмадууд өдөр энэ төвд ирж, өдөр тутмын асрамжийн үйлчилгээ авдаг. 

Асрамжийн төвд эрүүл мэндийн зөвлөгөө авч эмчлүүлэх, төлбөрөө төлөөд өдрийн хоол идэж болох нь хүмүүсийн талархлыг хүлээж байна. Хятадын уламжлалт анагаахын эмч Жао Лян Хэбэй мужаас 2009 онд Королд ирж ажилласан бөгөөд асрамжийн төвд ажиллаад хоёр жилийн нүүр үзэж байна. Тэрээр “Энд ажиллахад нэлээд амар. Зарим ахмадтай хэл нэвтрэхгүй үед нутгийн орчуулагч байгаа. Ихэнх нь хятад хэлтэй. Хэдэн мянган жилийн түүхтэй уламжлалт анагаахыг тэд сайн мэдэж ойлгодог бөгөөд уламжлалт эмчилгээнд сонирхолтой. Гол нь зүү төөнүүр, иллэг, агиар утах зэрэг засал хийдэг. Тан эм уух шаардлагатай үед би хөлгийг нь өгөөд тэд өөрөө эмээ авч гэртээ чанаж уудаг. Манай энд бас чанах эсвэл дэвтээлэг засал хийж болно. Ахмадууд маань надад их сайн байдагт баяртай байгаа” гэлээ.

Өндөр настнуудын сэтгэлийг сэргээх, амьдралд нь туслах чиглэлээр сайн дурынхан байнга асрамжийн төвд ирж ажилладаг. Тэд чөлөө заваараа энд ирж ахмад настнуудтай хууч хөөрөн, сэтгэлийг нь тайвшруулдаг.

Тус төв нь өдрийн асрамжийн төв төдийгүй Корол хотын өндөр настнуудад ухаалаг үйлчилгээ үзүүлэх төвийн үүрэг гүйцэтгэдэг юм. Өндөр настнуудын мэдээллийг бүгдийг уялдуулан нэгтгэж, ухаалаг үйлчилгээний индрийг ашиглан, дуудлагын үйлчилгээ, вебсайт, “Нэг даруулаар нэвтрэх” ухаалаг APP, алсын эрүүл мэндийн үйлчилгээний индрийг ашиглан, ахмад настнуудад түргэн үйлчилгээ, өдөр тутмын асрамж, гэр ахуйн цэвэрлэгээ, хуулийн зөвлөгөө, сэтгэц зүйн талаар тайтгаруулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Өдгөө гэртээ үйлчлүүлэх шаардлагатай 16514 ахмад настнуудыг цахимаар бүртгэсэн бөгөөд 8455 удаа гэрт нь хүрч, амьдрал ахуй эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээгээр хангасан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл