Gerry Brownlee Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд болсон явдалд Хятадын ГХ-ийн сайд Ван И баяр хүргэж, Шинэ Зеланд хөгжсөн орнуудын дундаас урьтаж, Хятадын талтай "Нэг бүс нэг зам" -ыг хамтдаа бүтээн байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсныг сайшааж, Шинэ Зеландын өндөр тушаалтан Хятадад ирж, "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтад оролцохыг хүсэн хүлээж байна. Шинэ Зеландын талтай хамт хоёр талт чөлөөт худалдааны гэрээний сайжруулсан хэлэлцээрийг урагшлуулж, олон улсын чөлөөт худалдааны системийг хамтдаа хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байна.
Шинэ Зеландын ГХ-ийн сайд Gerry Brownlee:
- Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг Шинэ Зеландын тал дээд хэмжээгээр чухалчилж, хоёр орны чөлөөт худалдааны гэрээний сайжруулсан хэлэлцээр эртхэн үр дүнд хүрэхийг хүсэн хүлээж байна. Хятад улстай олон өрсөлдөөн сорилтыг даван туулах талаарх уялдаа хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Шинэ Зеландын тал бэлэн байна. Солонгосын хойгийн цөмийн асуудлаар гаргасан Хятадын талын идэвхтэй, бүтээлч үүргийг сайшааж байна гэж хариулсан байна.
