solongonews
Коронавирусний эсрэг вакцин Хонконгт хүрэв
2021-02-20 16:53
Коронавирусний эсрэг нэг сая вакцин Хонконгт хүрэв.

Коронавирусний эсрэг нэг сая вакцин 02-р сарын 19-ний өдөр Бээжин хотоос Хонконгт хүрсэн байна. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн коронавирусний эсрэг тэмцлийн явцад чухал үйл явдал төдийгүй төвийн Засгийн газраас Хонконгийн цар тахлын эсрэг ажилд анхаарал халамж, дэмжлэг үзүүлж буйг бүрэн тусгасан явдал болно.

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газрын төрийн албаны товчооны дарга Не Дэчуань, Хүнс, эрүүл мэндийн товчооны дарга Чэнь Жаошы нар нисэх онгоцны буудалд орчин вакциныг хүлээн авав.

Не Дэчуань хэлэхдээ, төр засгаас тусламж үзүүлсэн нэг сая вакцин Хонконгт ирснийг хараад үнэхээр сэтгэл өндөр байна. Бид коронавирусний эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлэх боломжтой боллоо. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд вакцины эрэлт хэрэгцээ маш их байгаа боловч вакцины хангамж харин маш дутмаг байсаар байна. Ийм нөхцөл байдалд вакцин Хонконгт цаг алдалгүй, хурдан ирсэнд талархаж байна. Ард иргэдийг  өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор вакцинд хамрагдахыг уриалж байна гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл