solongonews
Өвөр Монголд 31 сая хүн аялав
2024-02-29 15:30
Өвөр Монголд 31 сая хүн аялав.

        Хаврын баяраар Өвөр Монголын олон газарт өвлийн спортын наадмаар сэдэвлэсэн цас мөсний баяр, хаврын баярыг угтсан баялаг агуулгатай олон эвент зохиожээ.

        Өвөр Монголын соёл аялал жуулчлалын тэнхимийн гаргасан статистикээс харвал хаврын баярын амралтаар Өвөр Монголд давхардсан тоогоор 31 сая 405.5 мянган хүн аялсан нь өмнөх оноос 5.76 дахин олон хүн зорьж очсон дүн юм. Аялал жуулчлалын салбар 22 тэрбум 122 сая юанийн орлого олсон нь өнгөрсөн жилээс 7.63 дахин их байна. Шанхай, Гуандүн, Хэбэй, Бээжин, Чунчинээс ирсэн жуулчдын тоо эхний тавд жагссан байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : CCTV.COM
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл