solongonews
Хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын хэмжээ эхний есөн сард 1.7 их наяд юаньд хүрчээ
2023-10-25 10:21
Хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын хэмжээ эхний есөн сард 1.7 их наяд юаньд хүрчээ.

   Олон улсын худалдааны хэлэлцээний төлөөлөгч, Худалдааны яамны дэд сайд Ван Шөүвэнь 24-ний өдөр хэлэхдээ "Хятадын хил дамнасан цахим худалдааны эзлэх хувь 2015 онд 1 хувь байсан бол 2022 онд 5 хувь болно. Энэ оны 01-р сараас 09-р сар хүртэл хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын хэмжээ 1.7 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.4 хувиар нэмэгдэж, мөн үеийн барааны импорт, экспортын 5.5 хувийг эзэлсэн.

   Төрийн зөвлөлийн мэдээллийн алба тухайн өдөр хэвлэлийн бага хурал хийж, дэлхийн дижитал худалдааны 2 дахь яармагийн талаар Ван Шөүвэнь танилцуулахдаа "Дижитал худалдааг энгийн байдлаар хоёр хэсэгт хувааж болох мөртөө нэг нь дижитал хүргэлтээр тодорхойлогддог худалдааны арга бөгөөд худалдааны объект нь өгөгдөл юм. Хоёр дахь нь дижитал захиалгаар тодорхойлогддог худалдааны арга байж, ихэвчлэн хил дамнасан цахим худалдааны гүйлгээ нь дижитал захиалгаар хийгддэг бараа юм. Нэгдүгээр хэтийн төлөвөөс харахад 2022 онд Хятадын дижитал хэлбэрээр хүргэх үйлчилгээний худалдааны хэмжээ 2.51 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар нэмэгдэж, дэлхийд тавдугаарт орсон юм. Энэ оны эхний найман сард Хятадын дижитал үйлчилгээний худалдаа 1.81 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.4 хувиар өссөн байна. Хоёр дахь хэтийн төлөвөөс үзвэл, гаалийн статистикийн мэдээгээр, 2022 онд хил дамнасан цахим худалдааны импорт экспортын хэмжээ 2.11 их наяд юаньд  хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.8 хувиар өссөн" гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл