Жил цагаан сар тохиож байгаа энэ үеэр Эрээн хотын “Цайны зам-2018” Хятад, Монголын Олон улсын өвлийн улирлын соёл аялал жуулчлалын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд хоёр орны иргэдийн сонирхолд нийцэж байгаа билээ.
Онцлоход 01 сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан 300 хүний 10 километр зайн гүйлтийн тэмцээнд Замын-Үүдийн тамирчин Машбат 1-р байранд орж, 2000 юанийн шагнал хүртсэн байна.
Энэ оны Соёл аялал жуулчлалын үйл ажиллагааны үеэр хоккейн тэмцээн, 300 хүний гүйлтийн тэмцээн, үндэстний хувцас загварын шоу, уран зургийн үзэсгэлэн, музей, уран сайхны тоглолт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан, өргөн дэлгэр хүрээг хамарч чадсан сайхан үйл ажиллагаа болж өнгөрлөө.
