solongonews
Энэ онд аялсан Хятад-Европын галт тэрэг 10 мянгыг давав
2020-12-04 10:48
Хятадын үндэсний төмөр замын групп ХК-нийн нийтэлсэн тоо бүртгэлийн байдлаар

Энэ оны 11-р сарын 05-ны өдрийг хүртэл Хятад-Европын галт тэрэг нийт 10.18 мянган галт тэрэг аялсан нь өнгөрсөн жилийнхээс давсан байна. Тээвэрлэсэн 927 мянган контейнер нь өнгөрсөн жилийн мөн үеэс 54 хувиар өссөн гэжээ. Цар тахлын нөлөөнөөс дэлхийн бараа тээвэрлэлт томоохон эрсдэлд тулгарч, дэлхийн худалдаа ихэнх байдлаар буурсан нөхцөлд Хятад-Европын галт тэрэг хэвийн байдлаар тогтвортой ажилласан нь хил дагуух улс орон ба бүс нутгийн цар тахлын эсрэг тэмцэлд туслалцаа үзүүлж, ажил үйлдвэрлэлийн сэргээлт, дэлхийн эдийн засгийн сэргээлт ба хөгжилд түлхэц үзүүлж байна.

Энэ онд Хятад-Европын галт тэрэг нь 8 сая эм бэлдмэлийн бараа, 60 мянган тонн бүхий барааг тээвэрлэж, тахлаас сэргийлэх яаралтай тусламжийн эд зүйл ба үйлдвэрлэл хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хил дагуух улс орнуудад тээвэрлэн хүргэж, цар тахлыг ялан давах итгэл хүчийг өгсөн төдийгүй олон улс орнууд хамтдаа цар тахлыг ялан давах “амь насны коридор” болсон байна.

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл