Орон нутгийн цагаар 21-нд Сан Диего хотноо ГХЯ-ны сайд Ван И Хятад улс болон Латин Америк, Карибын бүсийн чуулга уулзалтын сайдын зэрэглэлийн хоёрдугаар хуралд оролцсон Гранада, Антигуа ба Барбуда, Барбадос, Доминик, Гайана, Ямайка, Суринам, Тринидад ба Тобагогийн ГХ-ны сайд, Бахамагийн төлөөлөгчидтэй хамтад нь уулзав.
Ван И уулзалтын үеэр: Хятад улс Карибын бүсийн улс орнууд хоорондын найрсаг хамтын ажиллагааг ихэд чухалчилдаг. Гурван жилийн турш Хятад, Карибын иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцаа сайтар хөгжиж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоо улам нягтарч, хүмүүнлэгийн солилцоо ид үедээ байгаа бөгөөд гол ашиг сонирхол, харилцан анхаарал хандуулж буй чухал асуудлаар дэмжилцэн зөвшилцөж, тус чуулга уулзалтын хүрээн дэх хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрлээ гэжээ.
Ван И хэлсэн үгэндээ: Дараагийн шатанд Хятад улс Карибын тэнгисийн бүс нутгийн улс орнуудтай улам дэмжилцэн, зөвшилцөж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг өрсөлдөөн сорилтыг хамтран зохицуулж, гамшгаас авран сэргийлэх, банк санхүү зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Карибын бүсийн улс орнуудын гамшгаас сэргийлэн бууруулах, тэмцэх хүчин чадлыг дээшлүүлэхээр хичээн зүтгэхэд бэлэн байна гэжээ.
Тус хурлыг зохион байгуулсан нь хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаа болон Латин Америк, Карибын бүсийн улс орнууд “Нэг бүс нэг зам”-ын санаачилгад оролцоход чухал ач холбогдолтой юм. Тус хурал хоёр талаараа “Нэг бүс нэг зам”-ын хүрээнд хамтран ажиллах шинэ боломж бүрдүүлэхийг Хятад улс хүсэж байна гэж Ван И онцолжээ.
