Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 08-р сарын 24-ний өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 35 болсон байна гэж нийтэллээ. Үүнд, гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 16 (Үүнд: Юүньнань мужид 6, Гуандүн мужид 3, Шанхай хотод 4, Тяньжинь хотод 1, Хэнань мужид 1, Жянсү мужид 1 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодод 4 өвчний тохиолдол бүртгэгдэв. Үүнд, Шанхай хотод 2, Жянсү мужид 1, Юүньнань мужид 1 байна. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол байхгүй.
08-р сарын 24-ний өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1575 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 14 хүн бүртгэгджээ) байна. Нийт 88496 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 94707 тохиолдол болж, сэжигтэй тохиолдол 1 байна. Нийт ойр хавьталтай 1159477 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 31718 байна.
