Саяхан Хятадын Төрийн зөвлөлийн Гаалийн татварын дүрмийн хорооны гаргасан мэдэгдэлд: “05-р сарын 01-нээс эхлэн хорт хавдрын эм зэрэг бүх эм бэлдмэл, хорт хавдрыг эсэргүүцэх үйлдэлтэй алкалойдын төрлийн эм бэлдмэл, ургамлын гаралтай эм бэлдмэлийг импортын гаалийн татвараас бүрэн чөлөөлнө” гэжээ. 04-р сарын 28-нд Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны албаны хүн: “Ирээдүйд урт хугацаанд хүчинтэй механизм байгуулж, хорт хавдарт нэрвэгдсэн өвчтөний эмчилгээний зардлыг олон үйл явцад олон арга замаар бууруулна” гэжээ.
Хорт хавдар өнөө цагт иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой нөлөөлж буй “хамгийн том дайсан” болж, өвчинд нэрвэгдсэн, нас барсан тохиолдол улам нэмэгдэн, эм бэлдмэлийн үнэ, эмчилгээний зардал өндөр байна.
Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны Эмийн удирдлагын газрын дарга Юй Жинжинь: “Анхан шатны бүртгэлээс үзвэл, Хятадын зах зээлд хорт хавдрыг эмчлэх эм 138 төрөл, 2017 онд манай улсын хорт хавдраар өвчлөгсдийн эмийн зардал 130 тэрбум юаньд хүрсэн. Эм бэлдмэлийн үнэ өндөр байгаа нь дараах гурван шалтгаантай гэжээ.
“Нэгд, судалгааны хөрөнгө оруулалт их. Сүүлийн жилүүдэд хорт хавдрыг эмчлэх эмийн суурь судалгаанд асар их хөрөнгө оруулсан боловч шинэ бүтээгдэхүүний 2 хүрэхгүйг хувийг нь ашиглах боломжтой, нэг төрлийн эмийг бүтээх өртөг дунджаар 700 сая ам.долларт хүрдэг учраас аж ахуйн нэгжүүд өндөр үнээр борлуулж, судалгаанд оруулсан хөрөнгөө нөхөж олох шаардлагатай байдаг. Хоёрт, баталгаажуулах чадвар муу. Хотын иргэдийн үндсэн эмчилгээний даатгалын зардал хүн нэг бүрд дунджаар 700 юань хүрэхгүй. Хүндээр өвдсөн тохиолдолд даатгалд хамруулан зарим зардлыг нь даадаг боловч хувь хүний эмийн зардал их, нөхөн даатгал, худалдааны даатгал, хандив тусламж зэрэг арга асуудлыг бүрэн шийдэх боломжгүй байна. Гуравт, хорт хавдартай хүний амьдрах хугацаа улам уртсаж байна. Хорт хавдраас сэргийлэн эмчлэх технологи хөгжиж, шинэ эм олшрон, 2014 оны үед хорт хавдраа оношлуулснаас хойш 5 жил амьд яваа хүний тоо 40 гаруй хувийг эзэллээ. Ийм нөхцөлд хорт хавдрыг эмчлэх эм бэлдмэлийн үнэ ханш улам өссөн юм. ”
Үүнтэй холбогдуулан Төрийн зөвлөлийн байнгын хурлаас гаалийн татвар бууруулах зэрэг ерөнхийлсөн багц бодлого хэрэгжүүлж, хорт хавдрыг эмчлэх эмийн үнийг олон үйл явцад янз бүрийн арга замаар бууруулах шийдвэр гаргажээ. Энэ тухай Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны орлогч дарга Зэн Ишиний танилцуулж байна:
“Энэ жилийн 05-р сарын 01-нээс татвараас чөлөөлөх замаар хорт хавдрын эм зэрэг энгийн бүх эм бэлдмэл, хорт хавдраас сэргийлж, түүнийг эмчлэх алкалойдсын төрлийн эм бэлдмэл, уламжлалт эмийг импортын гаалийн татвараас бүрмөсөн чөлөөлнө. Өчигдөр хорт хавдраас сэргийлэн эмчлэх эмийн үйлдвэрлэлийн импортын нэмүү өртгийн татвараас чөлөөлөх бодит бодлого гаргасан. Үүнд хорт хавдрыг эмчлэхэд ашиглаж буй 103 төрлийн эм бэлдмэлийг хамруулсан юм.”
05-р сарын 01-нээс хойш эмчилгээний даатгалд хамруулсан хорт хавдрын эсрэг эм бэлдмэлүүдийг засгийн газар үнэ хаялцаж, худалдан авах ба тус даатгалд хамрагдаагүйг нь даатгалд хамруулах хэлэлцээ хийнэ. Мөн хорт хавдрыг эмчлэх эм бэлдмэлийн зардлыг багасгах урт хугацаанд хүчинтэй механизм байгуулан, олон үйл явцад нь янз бүрийн бодлого хэрэгжүүлж, зардлыг багасгахаар хичээн ажиллана хэмээн тэр хэлсэн юм.
“Нэгд, шинийг бүтээхийг дэмжинэ. Шинжлэх ухаан технологийн хөгжлийн улсын төлөвлөгөөнд хорт хавдрын эм, клиникт тулгамдсан шаардлагатай эм бүтээхийг түлхүү дэмжинэ. Хоёрт, хорт хавдраас сэргийлэн түүнийг эмчлэх эм бэлдмэлийг зах зээлд гаргах зөвшөөрлийг түргэн өгнө. Гуравт, эмийн гүйлгээний өртгийг бууруулж, авилга, үнийг ганцаар эзэмших зэрэг хууль зөрчсөн ажиллагаанд хатуу цохилт өгнө. Дөрөвт, оношлон эмчлэх чадварыг дээшлүүлж, хорт хавдрыг эмчлэх эм бэлдмэлийн хэрэглээг зүй зохистой болгоно. ”
Олон улсын тэргүүний эм бэлдмэлийг өвчтөнд даруй хэрэглүүлэхийн тулд Хятад улс зөвшөөрөл өгөх үйл явцад өөрчлөлт хийж, гадаадаас оруулах эм бэлдмэлийн зах зээлд орох хугацааг богиносгожээ. Эм бэлдмэлийн хяналт удирдлагын үндэсний газрын Бүртгэлийн газрын орлогч дарга Ли Жиньжюй: Ирээдүйд эм бэлдмэлийг удирдах арга, дагалт баримт бичигт нэмэлт засвар оруулж, клиникт тулгамдсан шаардлагатай эм бэлдмэлийг хянан зөвшөөрөх үйл явцыг олон арга замаар түргэтгэнэ гэжээ:
“Бид клиник туршилтын эрхийг хянан зөвшөөрч байснаа өөрчлөөд бүртгэл хийх болгож, клиник туршилтын өргөдлийг хянан зөвшөөрч байсныг хугацаа нь дуусмагц аяндаа сунгадаг болгож, технологийн олон удирдах зарчмыг нийтэлж, тоо баримтыг хамгаалах зэрэг бодлого хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ өвчтөний аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд цөөн тохиолдох зарим өвчинд хэрэглэх эм бэлдмэлийг хянан зөвшөөрөх явцыг сайжруулан, клиник туршилтыг хөнгөлөх буюу цуцлах болно.”
Хорт хавдрын эм бэлдмэлийг гаалийн татвараас чөлөөлнө
2018-05-03 20:03
Хорт хавдрын эм бэлдмэлийг гаалийн татвараас чөлөөлнө.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
