solongonews
Ши Жиньпин Их Британийн хүүхдүүдэд хариу захидал илгээв
2022-04-22 08:38
Ши Жиньпин Их Британийн хүүхдүүдэд хариу захидал илгээв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Их Британийн Фрэнсис Холланд сургуулийн сурагчдын уур амьсгалын өөрчлөлтийн талаар бичсэн захидал хариу захидал илгээв.

Ши Жиньпин "Дэлхий бол том гэр бүл, хүн төрөлхтний нэгдэл юм. Уур амьсгалын өөрчлөлт бол бүх хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг сорилт бөгөөд хүн төрөлхтөн үүнийг даван туулахын тулд хамтран ажиллах ёстой".

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Хятадын үндэстэн эрт дээр үеэс байгаль дэлхийгээ дээдлэн хайрлаж ирсэн. Бид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч, "Цэвэр ус цэнхэр уулс бол алт мөнгөн уул" гэдгийг үргэлж онцлон тэмдэглэсээр ирсэн бөгөөд энэ үзэл баримтлал өнөөдөр Хятадын иргэдийн сэтгэлд гүн шингэсэн байна. Байгаль, экологийн орчноо нүдний цөцгий мэт хамгаалж, ногоон хөгжлийг идэвхтэй дэмжиж, үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулахыг нийт нийгмээс хүсэж байна. Хятад улс цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд урьд өмнө байгаагүй арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ нь гайхалтай үр дүнд хүрсэн байна. Мөн цаашид ч илүү их үр дүнд хүрэх болно.

Ши Жиньпин "Хятадын бүх шатны сургууль экологийн соёл иргэншлийн боловсролыг чухалчилдаг. Хятадын бага ангийн сурагчид жижиг зүйлээс эхэлж, эрчим хүч хэмнэж, байгаль орчныг хамгаалах зөв дадал зуршилтай болж, ногоон, нүүрстөрөгч багатай амьдралын хэв маягийг бий болгож байна. Та нар боломжтой бол Хятадад хүрэлцэн ирж дэлхийн хамгийн том салхи, нарны цахилгаан станцууд, хамгийн өргөн уудам таримал ой хөвч, үзэсгэлэнт үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй танилцаарай. Та бүхэн Хятад улсын бага сургуулийн сурагчидтай харилцаж, ногоон хөгжлийн ойлголттой болж, том болоод хүн төрөлхтний сайхан гэр орныг идэвхтэй бүтээн байгуулаарай".

Фрэнсис Холланд сургууль нь Лондон хотод байрладаг олон улсын охидын сургууль бөгөөд гадаад солилцоог идэвхтэй явуулж, оюутнуудыг байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарлаа хандуулахыг уриалдаг. Хэдхэн хоногийн өмнө тус сургуулийн дөрөвдүгээр ангийн хүүхдүүд Ши Жиньпин даргад захидал илгээж, уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл