solongonews
Хятад улсын туршлага дэлхийн эдийн засгийн сэргэлтэд арга зам хангаж байна
2020-10-19 09:19
Хятад улсын туршлага дэлхийн эдийн засгийн сэргэлтэд арга зам хангаж байна.

    Тухайн орон нутгийн цагаар 10-р сарын 13-нд Английн “Financial Times” сонин “Дэлхийн эдийн засгийн сэргэлт ихээхэн тэнцвэргүй байна” гарчигтай шүүмж нийтэллээ. “Хятад улс тэргүүлэн дагуулж, дэлхийн бусад бүс нутаг чирэгдэж байна” гэсэн дэд гарчиг бүхий шүүмжид Хятад улсын "COVID-19" цар тахлыг тогтоон барих тал дээр олсон туршлага нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хамгийн сайн гарах зам хангаж байна гэж тэмдэглэсэн байна.

Шүүмжид: Хятад улс зэрэг Зүүн Азийн хэдэн эдийн засгийн цогц вирусийн халдварлалтыг амжилттай хориглож, түүнчлэн идэвхтэй санхүүгийн болон валютын бодлого хэрэгжүүлснээс хойш өдгөө дэлхийн эдийн засгийн урьдчилсан төсөөлөл хэдэн сарын өмнөхтэй харьцуулахад илүү өөдрөг болж байна гэж тэмдэглэсэн байна.

Шүүмжид мөн дэлхийн хамгийн том хэд хэдэн эдийн засгийн цогц дотор Хятад улсын экспорт эрчимтэй нэмэгдэж байгаа болон цар тахлыг үр дүнтэй тогтоон барьсан тул эдийн засаг нь сэргэж, Хятад улс бол дэлхийн цорын ганц эерэг өсөлтийг биелүүлсэн гол эдийн засаг болсон. Улмаар бүтэн жилийн өсөлт нь 1.9 хувьд хүрэх эрмэлзэлтэй байна. Харин АНУ болон Европын холбооны зарим эдийн засгийн цогц цар тахлын сэргийлэлтийн арга хэмжээгээ хараахан цуцлах болоогүй тул эдгээр эдийн засгийн цогцын эдийн засаг нь ихээхэн уналтад орж байна гэж тэмдэглэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл