solongonews
Манжуур хот олон улсын арилжааны төвлөрлийн газар болж байна
2017-08-23 11:15
Хятад улсын анхны нээн хөгжүүлэх туршилтын бүс болсны хувьд Өвөр Монголын Манжуур хот татварын чөлөөт бүс, арилжааны бүсийн бүтээн байгуулалт болон Хятад-Европын харилцаад түшиглэн аажмаар олон улсын арилжааны төвлөрлийн газар болж байна.

Хятад улсын Олон улсын худалдааны комисс “2017 Хятад улс-Манжуур олон улсын арилжаа, хөрөнгө орлуулалтын үзэсгэлэн”-г санаачлан зохион байгуулсан нь Хятад улсын худалдааны комисс болон Хятад улсын дотоодын компаниудын хоорондох арилжааны харилцаанд боломж нөхцөлийг олгосон байна.

Төмөр зам, засмал зам, агаар аяллын боомтын тээвэрлэх системтэй Манжуур хот Хятад улсын хил дагуух оронд “Гурван нэвтрэлцээ” боомтоор нэвтрэх болон Олон улсын арилжааны “Тусгай цонх” байгуулахыг эртнээс хэрэгжүүлсэн юм. Үүнд, төмөр замын боомтын жилд тээвэрлэх барааны хэмжээ 70 сая тоннд хүрч, Орос-Манжуур-Европыг дамжсан 34 галт тэрэг нэвтэрсэн байна. Засмал замын боомт 24 цагаар нэвтрэхийг хэрэгжүүлж, жилд 12 сая жуулчин, 1.2 сая машин, 10 сая тонн бараа ачаалж байна. Агаар аяллын боомтын жилд тээвэрлэх жуулчдын тоо 2 сая хүрч байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл