solongonews
Дундад Америкийн худалдааны нэгдсэн комиссын ололт амжилтын 25 дахь дүнг нийтлэв
2014-12-28 10:39
26-нд, Дундад улсын ХЯ Дундад Америкийн худалдааны нэгдсэн комиссын ололт амжилтын 25 дахь дүнг нийтлэв.

26-нд, Дундад улсын ХЯ Дундад Америкийн худалдааны нэгдсэн комиссын ололт амжилтын 25 дахь дүнг нийтлэв. Үүнд экспортын хяналт удирдлага, эм бэлдмэл болон эмчилгээний хэрэгслийг зах зээлд гаргах баримжаа, нислэгийн шугам нээх, хөдөө аж ахуйн салбарт шинийг бүтээх яриа хэлэлцээ, үйлчилгээ худалдаа зэрэг 30 гаруй төслийг хамруулжээ.

Уг тайланд тэмдэглэснээр, Дундад Америк хоёр тал иргэний хэрэглээний гол болох салбар дахь дээд технологийн худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Эм бэлдмэл болон эмчилгээний хэрэгслийн хяналт удирдлагыг эрчимжүүлж, зах зээлд гаргах баримжааг нухацтай хэрэгжүүлнэ. Ачаа тээврийн салбарт агаарын тээврийн хамтын ажиллагаагаа өргөтгөнө. Дундад улсын аж ахуйн нэгж Америкийн дэд бүтцийн салбарын PPP төсөлд оролцоно. Дундад Америкийн цаг уур болон цэвэр эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Үйлчилгээ худалдааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Интернет сүлжээ дэх эрхийг зөрчсэн, хуурамч бараа борлуулсан үйл ажиллагаанд цохилт өгөх хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэж амласан байна.

 

Найруулагч: Hurtsaa
Эх сурвалж : Solongo
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл