solongonews
Төрөх дөхсөн бол юу бэлдэх вэ?
2015-12-28 18:21
Төрөх дөхсөн ээж та...
 
Амаржих дөхсөн ээжүүд хэзээ л бол хэзээ аваад гарахад бэлэн байхаар хувцас хэрэглэл, бичиг баримтаа бэлдээд орныхоо толгой дээр тавьчихсан байх ёстой гэдэг. Энэ үг бол зүгээр ч нэг ам дамжсан яриа биш бололтой. Гэнэт ус нь гараад, хүүхэд хорвоод дуугаа хадаах мөч ирчихвэл хэн ч, юу ч биднийг хүлээхгүй шүү дээ. Тиймээс хариугүй төрөх дөхсөн бол ээж та дараахь зүйлсийг бэлтгэх шаардлагатай шүү. 
Солилцох хуудсаа мартав
 
-Мэдээж хамгийн чухал зүйл бол иргэний үнэмлэх, солилцох хуудас. 
-Хүүхэд хөхүүлэхэд саад болохоогүй энгэртэй унтлагын хувцас.
-Халад. Эмнэлгийн коридороор хүүхдээ тэвэрч алхахад даарахааргүй байхад ч бас энэ нь хэрэгтэй шүү дээ. 
-Ариун цэврийн хэрэглэл 
-Том хүний живх 2-3ш. Бас дэвсдэг живх их хэрэгтэй юм билээ шүү.  
-Нүүр гарын алчуур, саван, оо сойз, ариун цэврийн цаас, нойтон салфетка. Гэхдээ нойтон салфетка нь хүүхдийнх байвал сайн шүү. Хүүхэд дөнгөж төрөөд зунгаг гаргадаг тул түүнийг арчиж цэвэрлэх харшил өгөхөөргүй бүтээгдэхүүн байх хэрэгтэй. 
-Аяга, халбага
-Чийг татахааргүй углааш. 
-Сам, гоо сайхны хэрэгслүүд
-Тодорхой хэмжээний бэлэн мөнгө. Утасны нэгж. Яаралтай үед залгах хүмүүсийнхээ нэрсийг ч хадгалчихад гэмгүй.
-Өвчин намдаах лаа маш чухал шүү. Ялангуяа оёдолтой тохиолдолд бол түүн шиг чухал юм байхгүй. 
 
Харин бяцхан иргэндээ юу бэлдэх ёстой вэ?
 
-Өлгий даавуу. Ялангуяа эдгээрийг сайтар угаасны дараа хэрэглэх ёстой гэдгийг мартаж болохгүй. 
-Хүйн хамгаалалттай 2-3ш живх
-Нуралтаас сэргийлэх хүүхдийн тос
-Хүүхдийн зориулалттай нойтон салфетка
-Хурганы арьс байвал их сайн. Хүүхдийн хөлийг дааруулдаггүй онцлогтой. Хүүхэд ямар ч үед хөлөөрөө их даардаг тул энэ нь хамгийн чухал хамгаалалт болох юм. 
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл