solongonews
Өөрийгөө урамшуулж сур
2015-12-28 18:21
Ажил, сургууль, гэр орон гэж явсаар байтал өөртөө талархаж, баярлуулахаа мартсан юм биш биз. Өөрийгөө үргэлж хайрлаж, талархаж, эрхлүүлж яваарай. Угаас эмэгтэйчүүд бид хайрлуулах дуртай хүмүүс. Иймдээ ч өөрийгөө хайрласанаар бусдад өөрийн байр суурийг харуулдаг.
 
 
1. Өөрийн зөв гэдгээ батал.
Нотолгоотой батлана гэдгийг мартаж болохгүй. Баталгаагүй зүйл хэзээ ч үр ашигтай нөлөөнд хүргэхгүй гэдгийг санаарай.
 
2. Сэтгэл хөдлөлөө барьж сур.
Аль болох тогтуун байж зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Эс тэгвэл сэтгэл хөөрлөөр эрсдлийг тооцолгүй, буруу шийдвэр гаргаж болох юм. Энэ чадвар амжилттай яваа бүсгүй бүрийн нэрийн хуудас гэдгийг бүү мартаарай.
 
3. Амжилт бүтээлээ танд.
Орой орондоо орохоосоо өмнө өдөр юу хийж, амжуулж байгаагаа бичээд ороорой. Магадгүй шинэ жилийн үдэш хуучин ондоо амжуулсан, шинээр төлөвлөж буй зүйлээ бичээрэй. Цаасан дэр бичсэн бүхэн биелэх болно.
 
4. Төвийн үзлийг сахих ёстой.
Нэг үзэл, баримтлалд туйлширах хэрэггүй. Асуудлыг олон талаас нь харж, шийд. Ямагт төвд нь бай.
 
5. "Үгүй" гэж хэлж сур.
"Үгүй" гэдэг үг мянган үгийн таглаа гэж ярилцдаг. Тэгвэл бүсгүй та хэрэггүй зүйлд цаг зарцуулахаасаа "залхуурах" хэрэгтэй. Мөн үнэхээр чадахгүй зүйл дээрээ ам гаралгүй "үгүй" гэж хэлээрэй.
 
6. Хандлагаа өөрчил.
Ямар нэг зүйл хийхдээ зовож хийх шаардлагагүй. Хандлагаа өөрчлөөд бүгдийг өөрийнхөө тусын тулд хийж байна гэж бодоод хийгээрэй. Өөр эерэг үр дүн гарах болно.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл