
Синьхуа агентлагийн мэдээлснээр орон нутгийн цагаар 11-р сарын 27-нд Будапешт хотноо Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын VI уулзалтад оролцсон байна. Уулзалтад мөн Төв, Зүүн Европын 16 орны удирдагч оролцов. Европын холбоо, Австри, Швейцарь, Грек, Беларусь болон Европын Сэргээн босголтын банк ажиглагчийн хувиар уулзалтад оролцсон байна.
Ерөнхий сайд Ли Кэчян:
- Таван жилийн туршид удирдагчдын уулзалтын удирдлагаар "16+1 хамтын ажиллагаа" тасралтгүй өргөжин, механизм өдөр ирэх тусам боловсронгуй болж, олон салбарын хамтын ажиллагаа урт хугацаанд хөгжиж, чухал ач холбогдолтой үндэстэн дамнасан хамтын ажиллагааны механизм болсон гэж хэллээ.
Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян "Эдийн засаг, худалдаа, банк санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэхийг хөгжүүлэх” уриан дор дараах хэдэн саналыг дэвшүүлсэн байна.
Нэг. Эдийн засаг, худалдааны цар хэмжээг ихэсгэх
Хоёр. Дэд бүтцээр холбохыг сайжруулах
Гурав. Шинийг бүтээх хамтын ажиллагааг эрчимжүүлэх
Дөрөв. Банк санхүүгийн ажлыг сайжруулах
Тав. Хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх зэрэг болно.
Уулзалтад оролцсон Төв, Зүүн Европын удирдагчид, Ерөнхий сайд Ли Кэчяны дэвшүүлсэн хамтын ажиллагааны санаачилгыг өндрөөр үнэлжээ.
Уулзалтын дараа Хятад, Төв, Зүүн Европын 16 орон хамтдаа “Хятад-Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны Будапештын хөтөлбөр"-ийг нийтэлсэн байна. САЙН-ӨЛЗИЙ
