Энэ онд Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан “Үзэсгэлэнт Өвөр Монгол” нэртэйгээр зарлагдсан бөгөөд нэг сарын хугацаанд орны өнцөг булан бүрээс нийт 420 гаруй хүүхдүүд бүтээлээ ирүүлснээрээ өмнөх жилүүдээс хамгийн олон бүтээл ирсэн, өргөн олон газар нутгуудыг хамарч чадсанаараа онцлог ач холбогдолтой боллоо. Тус гар зургийн уралдааны Шагнал гардуулах ёслол, Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий Консулын консул Д.Мөнх-Эрдэнэ, консул С.Ариунтуяа, дэд консул Б.Батзориг, Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн Нийгэмлэгийн тэргүүн МУСТА Ц.Бэрцэцэг, ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн албаны дэд дарга Г.Баатар, Гадаад харилцааны газрын дарга Чяо Саньван, Газрын дарга Баянжаргал, Гадаад харилцааны газрын дэд дарга Л.Төмөрбагана, Гадаад харилцааны газрын ажилтан Ү Шяо Янь болон Хөххот Үндэстний Туршилтын сургуулийн удирдлага оролцлоо.
Ёслолд “Баатар” язгуур урлагийн сургуулийн “Уянгат жиргээ” найрал дууны анги, “Уран тагнай” монгол хэл боловсролын төвийн сурагчид, “Эзэн эгшиг” сургалтын төвийн сурагчид, авьяаслаг хүүхэд багачууд болон МУСТА, хөөмийч Б.Баянмөнх нар дуу хуураа өргөж урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм. Энэ жилээс эхлэн шилдэг багш нарыг шагнадаг болсон нь арга хэмжээний бас нэгэн онцлог боллоо. Үүнд, Баяннуур аймгийн Урадын дунд хошууны зургийн багш Гэрэлт, Монгол Улсын Боловсролын Тэргүүний ажилтан, уран бүтээлч Д.Гантөгс, Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны Нахиа сургуулийн зургийн багш Оюунаа нарыг тус тус шагнасан байна. Багш нарын шагналыг Эрээн хот дахь “Эгшиглэнт Монгол” оёдлын газар ивээн тэтгэсэн бөгөөд шилдэг багш нарт үндэсний хувцас хийлгэх эрхийн бичгээр шагнасан байна.

Ингээд шалгарсан бүтээлүүдийг танилцуулъя
Бага насны ангилалд:
Хүүхдийн нэр Бүтээл Хаяг
Тэргүүн байр Гийгүүлэгч Миний сайхан хот Эрээн хотын Монгол сургууль
Дэд байр 1 Жавхлан-Анар Эрээн хотын Монгол цэцэрлэг
Дэд байр 2 Анчир Жигүүрт хүлэг Эрээн хотын Монгол цэцэрлэг
Гутгаар байр 1 Эрхсэцэн Миний сайхан Өвөр Монгол Хөххотын Үндэсний хүүхдийн цэцэрлэг
Гутгаар байр 2 Анужин Авъяаслаг Монгол охин
Гутгаар байр 3 Арга Бяцхан хүүхэд Хөлөнбуйр хотын Хайлаар бага тойрог
Дунд насны ангилалд:
Тэргүүн байр Хайрхан Хонин сүрэг ХХҮТС 2-3 анги
Дэд байр 1 Ялгам Жаргалант тал нутаг ХХҮТС 5-4 анги
Дэд байр 2 Алияа Нутгаа ногооруулъя Шилийнгол Хөвөөт шар хошуу Нахиа сургууль
Гутгаар байр 1 Дагуула Миний хайртай нутаг Шилийнгол Хөвөөт шар хошуу Нахиа сургууль
Гутгаар байр 2 Дурайна Адуун сүрэг ХХҮТС 2-3 анги
Гутгаар байр 3 Сүлд Шилийн гол ХХҮТС 2-2 анги
Ахлах насны ангилалд:
Тэргүүн байр Оюундарь Өвөр Монголын бяцхан хүүхдүүд ХХҮТС СН 8 анги
Дэд байр 1 Содбаяр Өвөр Монголын үзэсгэлэнт үдэш ХХҮТС СН 9 анги
Дэд байр 2 Ижилмөрөн Өвөр Монголын элсэн цөл ХХҮТС СН 8 анги
Гутгаар байр 1 Б.Энэрэл Өвөр Монголын дөрвөн улирал ХХҮТС Х 1 анги
Гутгаар байр 2 Хас-Эрдэнэ Үзэмж Баяннуур аймаг Урадын дунд хошуу
Гутгаар байр 3 Э.Баялаг Байгалийн аялгуу Баяннуур аймаг Урадын дунд хошуу









Э.ҮРЖИНХАНД
