solongonews
Өвөр Монголын Боксын спортыг Олимпийн тавцанд гаргасан суурь ”Чулуу”
2017-07-17 17:15
Өмнөх зууны сүүлч үеэр Өвөр Монголын Боксын тавцанд од болон гялалзаж, Олимпийн спортын чуулганд Өвөр Монголын Боксчдийн алдрыг мандуулж, Өвөр Монголын Боксын спортын хөгжилд гавьяа байгуулсан тэр хүнийг Чулуу гэдэг.

Чулуу, монгол үндэстэн. 1972 онд Улаанхад хотын Оннууд хошууны Баянтал сумд төрсөн. Хятад улсын Коммунист намын гишүүн, улсын зэрэглэлийн дасгалжуулагч, одоо Өвөр Монголын бөх, бокс, хүнд өргөлт зэрэг хамааралтын төвийн даргаар ажиллаж байна.

Чулуу 1986 онд Улаанхад хотын спортын сургуулийн жүдо бөхийн тамирчин байсан. 1988 онд Бугат хотод болсон орны хэмжээний жүдо бөхийн тэмцээнд оролцох үеэр гэмтсэнээс болж, Өвөр Монголын жүдо бөхийн ангид орж чадаагүй. Гэвч хөдөөний хүү зоригоо хөвчилж үргэлжлэн дасгал сургуулилт хийсээр Өвөр Монголын шинээр байгуулагдсан  боксын ангид шалгалт өгч, тус ангийн нэг гишүүн болж боксын тамирчны аянаа эхлүүлжээ. Хоёр жилийн хатуу чармайлтаар 1991 оны 9-р  сард болсон улсын Боксын аваргын тэмцээний 75 килограммын хүндийн жинд өрсөлдөж аварга боллоо. 1992 онд улсын Боксын манлай шалгаруулах тэмцээн буюу Олимпийн тэмцээний 75 килограммын хүндийн жинд мөн манлайлав. 1992 онд Тайландад болсон Ази тивийн манлай шалгаруулах тэмцээн буюу Олимпийн тэмцээний 75 килограммын хүндийн жинд гуравдугаар байранд шалгарсан. Түүний амжилт үүгээр зогсохгүй, Олимпт оролцох эрх авч, 7 дугаар сард нь XXV удаагийн Барселона дахь Олимпийн спортын чуулганд оролцсоноор Өвөр Монголын боксын ангийн хамгийн анхны Олимпт оролцсон тамирчин болов.

1994 онд туслах дасгалжуулагч болж, 1998 оноос эхлэн Өвөр Монголын боксын ангийн ахлах дасгалжуулагч болсон байна. 

Түүний удирдсан тамирчин Жан Шаопин 2008 оны Бээжингийн Олимпийн спортын чуулганд боксын тэмцээний 81 килограммын хүндийн жинд өрсөлдөн алтан медаль гардаж, Өвөр Монголын боксын түүхэн дэх шинэ тэмдэглэлийг үүджээ. 2008 оны энэхүү амжилтад зориулан  “Хүлгийн хийморьтой тэнгэрлэг нутагт хүү нь болж заяасан, огторгуйд гялалзах одон, Олимпийн гайхамшгийг нутагтаа авчирсан” гэж дуулах “Талын хийморь” дуу бичигдсэн байна. 2016 оны Бразилд болсон Олимпийн спортын чуулганд Өвөр Монголын эмэгтэй боксчин Личянь 75 килограммын хүндийн жинд өрсөлдөн хүрэл медаль хүртэж, Өвөр Монголдоо хоёр дахь Олимпийн медалийг авчирлаа.

 -Удахгүй болох гэж байгаа улсын XIII удаагийн спортын тэмцээнд өөрийн багийнхнаа дагуулж оролцохоор бэлтгэж байна. Энэ удаа Өвөр Монголоос бөх, бокс, хүнд өргөлт зэргээс 54 тамирчин оролцоно. Тамирчид маань тус удаагийн тэмцээнд шилдэг амжилт олж, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд бэлэг өргөхөөр чармайж байна гэж Чулуу ярьж байлаа.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл