Элчин сайд Шин Хаймин 3 дугаар сарын 28-нд Хятадын Эрчим хүчний Инженер Группийн (CEEC) салбар компаний Олон улсын компанийн ерөнхий захирал Дун Бинь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр тал ажлын уулзалт хийв.

Олон улсын компанийн ерөнхий захирал Дун Бинь уулзалтын эхэнд Хятадын Эрчим хүчний Инженер Группийн Монголын зах зээлд хийсэн судалгааны байдлаас болон цаашдын хэтийн төлөвийг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, Монгол Улс бол “Нэг бүс нэг ам” санаачилгын чухал ач холбогдолтой улс, дэд бүтцийн эрэлт өндөр, ирээдүйтэй зах зээлтэй улс. CEEC компани нь цаашид “Нэг бүс нэг зам”, “Гадагш гарах” зэрэг стратегид идэвхтэй оролцож, холбогдох төслийн ажлыг сайтар гүйцэтгэж, сайн чанарын төслүүдээр Монголын ард түмэнд бодит үр өгөөжийг хүртээж, Хятадын Монголын бодит хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмрээ оруулах болно гэв.

Элчин сайд Шин Хаймин Хятад, Монгол хоёр улс бол хөрш зэргэлдээ оршдог, нөхөрсөг хөршүүд. Хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, Хятад Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх нь хоёр улсын удирдагч нарын нийтлэг хүсэл юм. CEEC компанийг энэхүү завшааныг ашиглан “Торгоны зам” болон “Талын зам” санаачилгын стратегийн уялдаа холбоо байгуулах үйл явцад идэвхтэй оролцож, үнэн бодит төслийн ажлаар “Нэг бүс нэг зам” санаачилгад өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна гэв. Мөн тэрээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагуудад дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Хятадын Эрчим хүчний Инженер Групп компани нь Хятад Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд эрчим хүчний хамгийн том компаниудын нэг юм. Тус компани нь Хятадын Гурван хавцлын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт болон холбогдох томоохон цуврал бүтээн байгуулалтын төслүүдэд оролцож байсан, дэлхийн олон улсад эрчим хүчний барилга байгууламжийн үйл ажиллагаа явуулдаг. Тус компани энэ удаагийн Монгол дахь айлчлалын үеэрээ Монголын дэд бүтцийн шинэчлэл зэрэг холбогдох олон төслүүдийн хүрээнд танилцах, судалгааны ажил хийж байгаа юм.
