solongonews
”XIII таван жил”-ийн шинжлэх ухаан техникийн инновацийн үндэсний хөтөлбөрийг баталлаа
2016-07-21 15:50
”XIII таван жил”-ийн шинжлэх ухаан техникийн инновацийн үндэсний хөтөлбөрийг баталлаа.

Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 7 дугаар сарын 20-нд Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, "XIII таван жил"-ийн шинжлэх ухаан техникийн инновацийн үндэсний хөтөлбөрийг баталж, хөгжлийг шат өгсүүлэхийг "интернэт+ложистик"-ыг төлөвлөн, аж ахуйн нэгжийн өөрийн өртгийг бууруулан ард олны амьдралд хялбар үйлчилгээ үзүүлэхийг шаардсан байна" хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ.

"Инноваци бол хөгжлийн нэгдүгээр хөдөлгөгч хүч мөн" гэж хурлаас тунхагласан байна. Хурлын баталсан "XIII таван жил"-ийн шинжлэх ухаан техникийн инновацийн үндэсний хөтөлбөрт: Нэг, уугуул инновац бүтээх хүчийг эрчимжүүлэх хэрэгтэй. Суурь болон эхний техникийн судалгаагаар эх баялгийн хуваарилалтыг төгөлдөржүүлэн, ирээдүйн хөгжлийг удирдах стратегийн салбарт гол хүчээ тавин, томоохон хэмжээний чухал техникийн тоног төхөөрөмж, үндэсний шинжлэх ухааны судалгаа, техникийн инноваци бүтээх бааз зэргийг байгуулах болно. Хоёр, тэргүүний хөгжлийн давуу талыг бий болгож, энэхүү байдлаа ашиглан үндэсний стратеги, ардын амьдралыг сайжруулах шаардлагад тулгуурлан квант холбоо, эм эмнэлэг зэрэг гол салбарт шинжлэх ухаан техникийн томоохон чухал төслүүдийг хэрэгжүүлнэ. Мөн тариаланг эрчимжүүлж, нүүрсийг цэвэршүүлэн өндөр үр ашигтайгаар ашиглах, тав дахь үеийн хөдөлгөөнт холбоо, компьютер робот зэрэг чухал аж үйлдвэр техникийн салбарт шинэ техникийн инновацийг ахиулан шинэ хөдөлгөгч хүчийг боловсруулан бий болгож, уламжлалт аж үйлдвэрийг нэмэгдүүлж, шинжлэх ухаан техникийн дэвшлийн хэмжээг 60 хувьд хүргэж ардын амьдралыг сайжруулна. Гурав, улс нийтээрээ ажил эрхэлж, шинийг бүтээх шинэ тавцанг ашиглан аж ахуйн нэгжийн шинжлэх ухаан техникийн салбарт инноваци бүтээх үйл явц дахь үүрэг ролийг эрчимжүүлж, өндөр үр ашигтай хамтран ажилласан инноваци бүтээх шинэ экологийн гинжин хэлхээс бий болгох хэрэгтэй. Дөрөв, шинжлэх ухаан техникийн тогтолцооны өөрчлөлтийг түргэтгэж, шинжлэх ухаан техникийн ажилтнуудын чадавхийг бүрэн нэмэгдүүлэх хэрэгтэй" гэж хурлаас цохон тэмдэглэжээ.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл