solongonews
Олон улсын хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтын IV удаагийн тэргүүлэгчдийн багийн хурал Шанхайд болов
2019-11-19 11:07
Олон улсын хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтын IV удаагийн тэргүүлэгчдийн багийн хурал Шанхайд боллоо.

        Олон улсын хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтын IV удаагийн тэргүүлэгчдийн багийн хурал 18-ны өдөр Шанхай хотноо болж, 11 улс орны 13 хэвлэл мэдээллийн хариуцлагатан “Шинэ цаг үе, шинэ хэвлэл мэдээлэл, шинэ сэтгэхүй” гол сэдвийн хүрээнд өргөн ярилцсан бөгөөд чухал хамтын зөвшилцөлд хүрэв.

 

   Олон улсын хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтын гүйцэтгэх тэргүүлэгч, Синьхуа агентлагийн дарга Цай Минжао хурлыг даргалан хуралдуулсан бөгөөд гол зорилтот яриа хийв. Хуралд Францын Хэвлэл мэдээллийн байгууллага, Хойгийн хэвлэл мэдээллийн групп, Америкийн нэгдсэн мэдээллийн байгууллага, Английн радио нэвтрүүлгийн компани, Кю То мэдээллийн хороо, Өмнөд Африкийн Наспар мэдээллийн групп, Лүтер хороо, Бразилийн Сан-Паулу сонины групп, Оросын дагуул одны мэдээллийн агентлаг, Такса, Хинду сонины групп, болон Италийн Анша агентлаг зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын хариуцлагатай албаны төлөөлөгчид хуралд оролцов.

Цай Минжао гол зорилтот яриандаа:

- Ойрын жилүүдэд олон улсын хэвлэл мэдээллийн үйлс маш их хувьсалт гарч хэвлэл мэдээллийн мэргэжил, бүтээгдэхүүний хэлбэр, тавцан, ажлын хэв загвар зэрэг дээр шинэ хувиралт гарч бүх төрлийн шинэ мэргэжил шинэ арга хэлбэр бий болов. Энэхүү их хувьсалтын өмнө бүх улсын хэвлэл мэдээллийнхэн шинэ арга бодлого хайн эрэлхийлж шинэ хөгжлийн орон зайг чармайн нээж байна. Хятад улсын хэвлэл мэдээллээс уламжлалт хэвлэл мэдээлэл болон шинэ хэвлэл мэдээллийг уялдуулан хөгжүүлэхийг дурдаж, мэдээ мэдээлэл дамжих бүх явцыг системтэй өөрчлөн сайжруулж эрчимтэй хөгжлийг чармайн биелүүлэхийг дурдав гэсэн байна

 

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл