solongonews
Өвөр Монголын аж үйлдвэр Сlоud тавцантай боллоо
2017-06-23 15:52
Өвөр Монголын аж үйлдвэр Сlоud тавцантай боллоо.


Аж үйлдвэрийн Сlоud тавцан нь мэдээллийн цаг үеийн шинэ өрсөлдөөний талбар болоод байгаа юм. 6 дугаар сарын 22-ны өдөр Хятад улсын сансар аяллын групп компанийн санаачлан  бүтээсэн аж үйлдвэрийн интернэт тавцан “Өвөр Монголын аж үйлдвэрийн Сlоud” албан ёсоор ашиглалтад оржээ.

Нээлтийн ёслолын үеэр Өвөр Монголын аж үйлдвэрийн Сlоud тавцангийн таван том агуулгыг танилцуулсан байна. Уг арга хэмжээний үеэр Өвөр Монголын 8 том компани хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.

Өвөр Монголын аж үйлдвэрийн Сlоud нь интернэт аргаар аж үйлдвэрийн компаниудын судалгааны ажил, үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ зэрэгт оршиж байгаа асуудлыг шийдэж, компаниудад нарийвчлалтай, өөрт нь тохирсон шилдэг үйлчилгээг хүргэж, “Интернэт + Үйлдвэрлэл” гэх системийг бүтээх болно.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл