Хятадын 127 дахь удаагийн импорт ба экспортын үзэсгэлэнг 06-р сарын 15-наас 24-ний өдрүүдэд онлайнаар зохион байгуулах болно гэж Хятадын Худалдааны яам 04-р сарын 16-ны өдөр зарласан байна.
Уг үзэсгэлэнг интернэт тавцангаар зохион байгуулах болсон нь “COVID-19”-ийн эсрэг идэвхтэй хариу арга хэмжээ авч, гадаад худалдаа,гадаад хөрөнгө оруулалтыг тогтворжуулахад чиглэсэн шинэлэг арга хэмжээ юм. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын захиалга авч, зах зээлийг аюулгүй болгоход туслах бөгөөд үзэсгэлэн нээлттэйгээр бүх хүмүүст үйлчлэх платформын үүргийг илүү сайн гүйцэтгэхэд ач холбогдолтой ажээ. Худалдааны яам нь импорт, экспортыг ижил түвшинд анхаарч, үйлдвэрлэл, хангамж, маркетингийн чиглэлээр сайн зүтгэж, бүх хүчээ дайчлан, техникийн түвшинг дээшлүүлж, ашиг тус хүртэх аж ахуйн нэгжийн цар хүрээг өргөжүүлж, дэмжлэг үзүүлэх үйлчилгээг сайжруулна. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгж, худалдаачид болон иргэдийн онлайн туршлагыг сайжруулж, "Онцгой үе, онцгой ач холбогдол, тусгай санаачилга, том гайхамшиг" онлайн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахыг хичээнэ гэжээ.
