solongonews
Нарны үр сад киноны жүжигчид 10-н сард хуримаа хийнэ
2017-07-06 18:12
Азийн хамгийн өндөр зардлаар бүтсэн цувралуудын нэг “Нарны үр сад” кино өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болсон билээ.

 Тус киноны нийт 16-р ангийн зураг авалтын 10.8 сая ам.доллароор бүтсэн байна. Дунджаар нэг анги нь 0,67 сая ам.доллароор бүтсэн гэсэн үг юм. Уг киноны зураг авалтын зарим хэсэг нь Грекийн Закинф, Лемнос гэсэн үзэсгэлэнт арлуудад өрнөсөн байна.

Олон объектод зураг авахаас гадна байгалийн гамшиг, алан хядагчдын асуудал зэрэг Солонгос цувралуудад тэр бүр байдаггүй сэдвийг хөндсөнөөрөө онцлог бүтээл болжээ. Тэгвэл тус уран бүтээлийн гол дүрийн жүжигчид болзож байсныг батлах мэдээлэл ил боллоо. Гол дүрийн эрэгтэй жүжигчин Сон Чжун Ки, эмэгтэй жүжигчин  Сон Хе Гё нар болзож байсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр тараад байсан билээ. Тэгвэл хосууд гэрлэх гэж байгаа гэнэ. Тэд ирэх 10 дугаар сарын 31-ний өдөр хуримаа хийхээр болсон талаараа олон нийтэд зарласан байна.

 

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : http://paparatsi.mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл