Европын Социалист нам, Европын Ардын нам, Европын Холбооны Гадаад харилцааны ажил эрхэлсэн газрын удирдлагуудтай уулзаж, ХКН-ын ХIХ их хурлын тухай танилцуулсан байна.
Гао Шуаньминь Европын Холбооны Гадаад харилцааны ажил эрхэлсэн газрын “ХКН-ын ХIХ их хурал, Хятад улсын хөгжлийн хэтийн төлөв” сэдэвт семинарт оролцож, тусгай сэдвээр илтгэл тавьсныг Европын Холбооны Худалдааны ерөнхий зөвлөл, Хууль зүй, хэрэглээний ерөнхий зөвлөл, Судалдаа, инновацийн ерөнхий зөвлөл зэрэг салбар байгууллагууд, ЕХ-ны Гадаад харилцааны ажил эрхэлсэн газрын нийт 30 гаруй өндөр албан тушаалтнууд сонссон байна.
Гао Шуаньминь ХКН-ын ХIХ их хурлын тухай бүх талаар тайлбарлаж, Хятад улсын хэтийн хөгжил, Хятад-Европын хамтын ажиллагаанд үзүүлэх тус их хурлын нөлөө зэргийг тодорхойлжээ. Тэрээр:
- ХКН-ын ХIХ их хурлын ололт амжилт нь Хятад-Европын харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааны цоо шинэ хөгжлийн боломж нээх болно гэж хэлсэн байна.
