solongonews
Хоёр орны өсвөр насны хүүхдийн соёлын солилцооны үйл ажиллагаа болов
2016-01-14 09:51
“Хятад, Монголын өсвөр насны хүүхдийн соёлын солилцооны үйл ажиллагаа” Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуульд болов.

Энэ сарын 12-ын үдэш Бээжингийн “Наран Хун” буяны сангаас санаачлан зохион байгуулсан “Хятад, Монголын өсвөр насны хүүхдийн соёлын солилцооны үйл ажиллагаа” Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуульд болж өнгөрлөө.

Уг үйл ажиллагаанд Өвөр Монголын “Анд хамтлаг”, Монгол Улсын Дундговь аймгийн “Тэнгэр” хүүхдийн жүжгийн хамтлаг, Хөххотын туршилтын бага сургуулийн сурагчид, “Уран Тагнай” хүүхдийн урлагийн төвийн жүжигчид оролцож, эх байгалиа хамгаалж, дуу урлагаа уламжлах талаар сурталчилж ухуулсан байна.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл