solongonews
“Бүс ба зам” олон улсын нийтийн захиргааны анхны магистрантууд төгслөө
2019-07-07 21:32
Индонез, Камбож, Оман, Пакистан, Турк зэрэг 11 орноос Хятадад сурч байгаа 19 оюутан энэ сарын 06-ны өдөр Чинхуа их сургуулийн Олон нийтийн удирдлагын коллежоос “Бүс ба зам” олон улсын нийтийн захиргаа Рublic administration-ны анхны магистрын дипломоо амжилттай хамгаалсан байна

     “Бүс ба зам” олон улсын нийтийн захиргааны магистрын төслийг Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны удирдлагаар Чэнь Жянхэ сангаас санхүүжүүлж, Хятадын “Хуавэнь” боловсролын сангаас зохион байгуулсан юм. Энэхүү төсөлд голдуу Засгийн газар болон аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагын хариуцлагатнууд оролцдог. Түүнчлэн нийтийн захиргааны тэргүүний онолыг практиктай нийцүүлэн, Хятад улсын хөгжил, засаглалын туршлага, “Бүс ба зам” санаачилгын агуулгыг судлахаар дамжин Хятад улсын үндэсний нөхцөл байдал, олон улсын үйл хэргийг сайтар ойлгож, зохицуулж чадах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл