solongonews
”Улаан, шар, ногоон” өнгө хөдөө орон нутгийн хөгжлийн шинэ дүр төрхийг харуулна
2022-04-20 09:54
”Улаан, шар, ногоон” өнгө хөдөө орон нутгийн хөгжлийн шинэ дүр төрхийг харуулна.

Шинжлэх ухаан, технологийн чадавхад тулгуурлан улаан өнгөтэй чинжүү уулан гуунаас гарч, улс даяар түгээд байна. Бүхэл бүтэн аж үйлдвэрийн сүлжээг бий болгож, Хуанлянь нь бараг 10 мянган тариачдын орлогоо нэмэгдүүлэх гол аж үйлдвэр болжээ. Хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг нэгтгэх боломжийг ашиглаж байна. Ногоон өнгөтэй чүньцай нь амттай, үзэсгэлэнтэй харагдаж, үр ашгийг нь хүртэж байна. Сүүлийн жилүүдэд Чүнчиний Шижү Түжя үндэстний өөртөө засах орон нөөц баялгаа харуулан, чинжүүгээр төлөөлүүлсэн амтлагчийн үйлдвэр, хуанляньнээр  төлөөлүүлсэн Хятадын ургамлын гаралтай эмийн үйлдвэр, Чүньцайгаар төлөөлүүлсэн ногоон хүнсний ногоо, жимсний үйлдвэрийг гүнзгийрүүлэн хөгжүүлж, "улаан шар ногоон" гурван өнгөөр хөдөөгийн сэргэн мандалтын шинэ дүр зургийг бүтээнэ.

Технологийн хүчээр жижиг чинжүү том үйлдвэр болжээ

Шижү шяний Лүнша сууринд байрлах Чүнчин бяцхан хун Байфү хүнсний ХХК-ийн боловсруулах цех рүү ороход боловсруулсан чинжүүний анхилуун үнэр ханхална. Энэ нь Шижү шяний хүнс боловсруулах нэгэн үйлдвэр бөгөөд жилд 3000 гаруй тонн шинэхэн чинжүү боловсруулдаг.

Шижү шяньд жижиг чинжүү том үйлдвэр болсон байна. Тус шяний чинжүү тариалах талбай 100 мянган мү/1га=15мү/ -г давж, 30 мянга гаруй чинжүү тариалагч байдаг. Чүнчин бяцхан хун Байфү хүнсний ХХК зэрэг 6 компани чинжүүг боловсруулахдаа гол түүхий эд болгон ашиглаж байгаа бөгөөд бүх шяний чинжүүний үйлдвэрийн борлуулалтын өртөг 700 сая юаньд хүрчээ.

Сайн үйлдвэр бол шинжлэх ухаан, технологийн дэмжлэгтэй салшгүй холбоотой. Шижү шяньд "Ши Ла №1" өндөр чанартай чинжүү сорт нь халуун ногооны анхилуун үнэртэй, буцалгахад тэсвэртэй тул маш алдартай бөгөөд тариалах талбай нь тус шяньд чинжүү тариалах талбайн тал орчим хувийг эзэлдэг.

"Ши Ла №1" нь Шижү шянийн чинжүү судлалын хүрээлэнгийн захирал Тан Янгүө тэргүүтэй эрдэм шинжилгээний багийн 5 жилийн судалгаа, боловсруулалтын үр дүнд бий болгосон өндөр чанартай сорт юм. Тан Янгүө сэтгүүлчдэд хэлэхдээ, сайн чанарын чинжүү нь зах зээлийн үнэ ч өндөр байдаг. Энгийн хатаасан чинжүүг зах зээлийн худалдан авах үнэ нь килограмм бүрдээ ерөнхийдөө 24-26 юань байдаг бол "Ши Ла №1" нь килограмм бүрдээ 32-36 юаньд хүрч чаддаг. Зах зээлд сайн борлуулагдах юм бол тариаланчид ч тарихад урамтай гэлээ.

Шижү шянийн чинжүү судлалын хүрээлэн нь өндөр чанартай үр хөврөлийн нөөцийг бий болгож, түрлэгийн үрсэлгээний шинэ технологийг хөгжүүлснээр "Шила №1" зэрэг дээд зэргийн 10 гаруй чинжүү сортыг дараалан тариалж сурталчилж, тариалах талбай нь 1 сая гаруй мү-д хүрсэн байна.

Бүхэл бүтэн аж үйлдвэрийн сүлжээг бий болгожээ

Шижү шяний Хуаншүй суурингийн том тариалангийн сууринд хуанлянь маш сайн ургаж байна. Шижү шянь нь экологи сайтай, уулсын намгархаг ургамалтай. Энэ нь хуаншянь зэрэг Хятад эмийн түүхий эдийг үйлдвэрлэдэг чухал газар юм.

Хуанлянь тарих технологийн судалгаа, хөгжүүлэлт, зах зээлийн гүйлгээ, Хятад эмийн гүн боловсруулалтыг хамарсан бүхэл бүтэн аж үйлдвэрийн сүлжээ Шижү  шяньд аажмаар бүрэлдэж, жил бүр 10 мянга орчим тариаланч хуанлянь үйлдвэрлэлд ажиллаж, нэг айл өрх жилд дунджаар 30 мянга гаруй юанийн орлоготой байна.

Хуанляний аж үйлдвэрийн сүлжээг анх эхлүүлэхэд Шижү шянь нь хуанлянь тарих судалгаа шинжилгээний төв байгуулж, энэхүү шинэлэг "хөдөлгүүр"-д түшиглэн хөвөгч суулгац тариалах, саравчинд тарих зэрэг шинэ технологиудыг сурталчлан хөгжүүлж, хуанлянь тарьсан тариачид цаг хугацаа, хүч хөдөлмөрөө хэмнэдэг.

Шижү шяний Хөдөө аж ахуйн орлогч дарга Ван Чидэн хэлэхдээ "Тус шяньд хуанляны мэргэжлийн худалдааны томоохон зах зээлтэй бөгөөд жилийн арилжаа нь бүх улсын зах зээлийн арилжааны 90 орчим хувийг эзэлдэг. Томоохон үйлдвэрлэлийн бүс нь том зах зээлийг холбосноор Шижүгийн хуанлянийг улс даяар түгээх боломжийг олгож байна. Тус шянь нь мөн аж ахуйн нэгжүүдэд хуанлянь чиненсисийн гүн боловсруулалтыг түргэтгэж, Хятад эмийн материал, хуанлянь цай зэрэг бүтээгдэхүүнийг хөгжүүлж, нэмүү өртгийг цаашид нэмэгдүүлэхийг уриалж байна" гэв.

Сүүлийн жилүүдэд Шижү шянь нь Хятадын уламжлалт эмийн материалын давуу талыг ашиглаж, хуанлянь, хуанжин, тяньма зэрэг хятад эмийн ургамлын тариалалтын талбай 310 мянган мү-д хүрчээ. Эдгээр өндөр чанартай хятад эмийн материалд тулгуурлан уулны олон тариачдын орлого ч нэмэгдлээ.

04-р сарын 15-ны өдөр бол Шижү шяний Жүн-И суурингийн Хуаши тосгоны хамтын эдийн засгийн байгууллага жилд нэг удаа ногдол ашиг тараадаг өдөр юм. Хуаши тосгоны хамтын эдийн засгийн нийгэмлэг өнгөрсөн жил цүйли, цүйтао, хуанжин зэрэг үйлдвэрүүдэд тулгуурлан 600 гаруй мянган юанийн орлого олж, 150 мянга шахам юанийг тариачдад шууд тараасан байна.

- Ирэх хэдэн жилд тосгоны хуанжин их хэмжээний ургац хураах үе рүү орох болно. Мөн хөдөө тосгоны аялал жуулчлал хөгжиж, тосгоны хамтын орлого улам нэмэгдэж, тосгоны оршин суугчид илүү их ашиг хүртэх болно гэж Хуаши тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Шяншэн хэлэв.

Хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын уялдаа холбоог дэмжинэ

Шижү шяний Лэншүй балгасны Балүн тосгонд, усан тариан талбай жигдэрч, чүньцайн навчууд усан дээр хөвөн маш үзэсгэлэнтэй харагдана. Шижү шянь нь 30 гаруй жилийн хөгжлийн үр дүнд бүх улсын усны чүньцай ургадаг гол бүс болж, тус шяний усны чүньцай тарих талбай нь 14 мянган гаруй мү байдаг.

"Усны чүньцай нь цэвэр байгалийн хүнсний ногооны хувьд хүнсний өндөр үнэ цэнэтэй бөгөөд "усан орхоодой" гэсэн нэр хүндтэй. Чүньцай нь ургаж буй орчиндоо хатуу шаардлага тавьдаг, тариалах усны эх үүсвэрийг бохирдуулахгүй байх ёстой. Мөн урсгал ус байх хэрэгтэй" гэж Шижү шяний хөдөө аж ахуйн онцлогтой аж үйлдвэрийн хөгжлийн төвийн захирал Ван Шяожүнь хэлэв.

Балүн тосгоны 360 гаруй айл өрхийн тариачид бүр бараг л чүньцай тариалж, 160 гаруй айл өрх нь хоолны газар буюу айл буудал ажиллуулж байна. Тус тосгон нь чүньцайг түүх тэмцээн, чүньцайгаар амтат хоол хийх уралдаан, тараин талбайг сонирхох зэрэг үйл ажиллагаа байнга зохион байгуулдаг байна.  

- Чүньцайгаар хүйтэн ногоо хийх, чанаж болгон шөл гаргах, загастай хамт чанах... Би чүньцайгаар ширээ дүүртэл олон янзын хоол хийж чадна гэж тосгоны оршин суугч Сюй Шяньлинь хэлнэ. Тэр чүньцай тариалагч бөгөөд тосгондоо аялал жуулчлал эрхэлдэг нэгэн байж, өнгөрсөн жил 300 орчим мянган юанийн орлого олсон байна.

Чүньцай нь жирийн иргэдийн хоол хүнс бөгөөд мөн ч олон улсын зах зээлд ч гарч чадсан. Шижү шянь нь органик чүньцайг баталгаажуулах үндэсний үлгэр жишээ үзүүлэх бүс болж, жил бүр 10 мянга гаруй тонн чүньцайг Япон, Өмнөд Солонгос зэрэг улс оронд экспортолдог. Тус шяньд шинээр бүтээгдсэн чүньцайн ундаа зэрэг 30 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн зах зээлд бага багаар хүлээн зөвшөөрөгдөж байна.

- Шижү шянь нь чинжүү, хуанлянь, чүньцай зэрэг "улаан, шар, ногоон" гурван өнгийн аж үйлдвэрийг үргэлжлүүлэн хөгжүүлж, үйлдвэрлэлийн хэлхээг өргөтгөж сайжруулан, нэмүү өртгийн сүлжээг бий болгож, хөдөө аж ахуйн онцлог шинж чанартай аж үйлдвэрийг хүчирхэгжүүлж, уулын тариаланчдын орлогыг нэмэгдүүлж байна гэж Шижү шяний хорооны нарийн бичгийн дарга Жанхуа хэлэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл