МУИС-д элсэн орогчид "Суурь " хичээл болон "Дагалдах" хичээл гэсэн 2 хичээлээр элсэн ордог. Суурь хичээл нь 60% дагалдах хичээл нь 40% зарим салбар сургуульд нь суурь хичээл 80% дагалдах хичээл 20% байдаг. Доорх олон хичээлээс аль өндөр оноотойгоо сонгон суурь хичээл болгох ба суурь хичээл дагалдах хичээл 2 адилхан хичээл байж болохгүй.
Элсэн орох салбар сургууль : Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбар
60% - Биологи , газарзүй , математик , физик , хими
40% -Англи хэл, Биологи , Газарзүй , Математик , Монгол хэл , Монголын түүх , Нийгмийн тухай мэдлэг , Физик , Хими
Сонгож болох мэргэжил
Багш, байгалийн ухааны боловсрол
Багш, математикийн боловсрол
Байгаль орчныг зайнаас тандан судлал
Биологи
Биологийн нөөц судлал
Биохими
Биотехнологи
Газарзүй
Газар зохион байгуулалт
Геологи
Геофизик
Математик
Физик
Хими
Хот ба бүс нутгийн төлөвлөлт
Экологи
Элсэн орох салбар сургууль : Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн Ухааны Салбар
60% - Математик , Монголын түүх , Нийгмийн тухай мэдлэг
40% - Англи хэл , Биологи , Газарзүй , Математик , Монгол хэл , Монголын түүх , Орос хэл , Физик , Хими
Сонгож болох мэргэжил
Антропологи
Археологи
Нийгмийн ажил
Социологи
Сэтгүүлзүй
Сэтгэл судлал
Улс төр судлал
Эдийн засаг
Элсэн орох салбар сургууль : Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Салбар
60% -Англи хэл , Монгол хэл , Монголын түүх , Нийгмийн тухай мэдлэг , Орос хэл
40% - Англи хэл , Биологи , Газарзүй , Математик , Монгол хэл , Монголын түүх , Нийгмийн тухай мэдлэг , Орос хэл , Физик , Хими
Сонгож болох мэргэжил
Багш гадаад хэлний боловсрол
Багш болон хэл - уран зохиолын боловсрол
Багш нийгмийн ухааны боловсрол
Гадаад хэлний орчуулга
Олон улс , орон судлал
Түүх
Урлаг судлал
Утга зохиол судлал
Философи
Хэл , уран зохиол / Монгол хэл , Уран зохиол , Гадаад хэл /
Хэл шинжлэл
Шашин судлал
Элсэн орох салбар сургууль :Хэрэглээний Шинжлэх Ухаан , ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ
60% - Биологи , Математик , Физик , Хими
40% - Биологи , Газарзүй , Математик , Монгол хэл, Физик , Хими
Сонгож болох мэргэжил
Байгаль орчин хамгаалах технологи
Био-инженерчлэл
Комьютерийн сүлжээ
Комьютерийн ухаан
Материал судлал
Мэдээллийн систем
Нано шинжлэх ухаан , инженерчлэл
Ойн үйлдвэрлэлийн техник , технологи
Программ хангамж
Статистик
Сэргээгдэх эрчим хүч
Ус судлал
Химийн инженерчлэл
Холбооны технологи
Хүрээлэн буй орчин судлал
Хэрэглээний математик
Хэрэглээний хими
Цаг уур
Цөмийн инженерчлэл
Электрон системийн автоматжуулалт
Элсэн орох салбар сургууль : Бизнесийн сургууль
80% - Математик
20% - Англи хэл , Нийгмийн тухай мэдлэг , Орос хэл
Сонгож болох мэргэжил
Бизнесийн удирдлага
Даатгал
Зочлох үйлчилгээ
Маркетинг
Менежемент
Нягтлан бодох бүртгэл
Санхүү , банк
Элсэн орох салбар сургууль : Хууль зүйн сургууль
80% - Нийгмийн тухай мэдлэг
20% - Эрх зүй
Сонгож болох мэргэжил
Эрх зүй
Элсэн орох салбар сургууль - Олон улсын харилцаа , Нийтийн удирдлагын сургууль
80% - Англи хэл , Математик , Монгол хэл , Монголын түүх , Нийгмийн тухай мэдлэг, Орос хэл
20% - Англи хэл , Математик , Монгол хэл , Монголын түүх , Нийгмийн тухай мэдлэг , Орос хэл
Сонгож болох мэргэжил
Нийтийн удирдлага
Олон улсын харилцаа
Босго оноо бодох аргачлал :
Чиний суурь хичээлийн оноо 700 дагалдах хичээлийн оноо 600 байлаа гэж бодъё. Хэрэв тэгвэл 700-н 60% буюу 420оноо 600-н 40% буюу 240оноо. Нийт оноо 420+240=660 оноо
Холбоотой нийтлэлүүд :
10 жилээ төгсөж буй охидод зориулав №1
10 жилээ төгсөж буй охидод зориулав №2
10 жилээ төгсөж буй охидод зориулав №3
10 жилээ төгсөж буй охидод зориулав №5
