Цаашлаад “Зургаан томоохон эдийн засгийн коридор” байгуулна. Үүнийг Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор, Хятад-Дунд Ази-Баруун Азийн эдийн засгийн коридороор гол болгоно. Ази, Европыг сундалж, зүүн захаараа Ази-Номхон далайн эдийн засгийн бүс, баруун талаараа Европын эдийн засгийн бүстэй холбогддог. Энэ нь дэд бүтцийн бүтээн байгуулалт, арилжаа худалдаа, барааны гүйлгээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, соёл жуулчлал, эрчим хүч, уул уурхайн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт зэрэг салбаруудад хөгжлийн боломж бүрдүүлж өгсөн. Түүнчлэн хил дамнасан дэд бүтцийн бүтээн байгуулалт, бүс нутгийн зах зээлийн хөгжлийн боломжийг илрүүлэн нээж, олон төрийн ажлын хэрэгцээ шаардлага ба ажлын байраар хангаж, эдийн засгийн мэргэжлийн хамтын ажиллагааны түвшин зэрэг талаар Хятад, Монгол, Оросын хөгжилд томоохон боломж авчирна.
Нэг. Давуу талаа төгөлдөржүүлэх боломж
“Нэг бүс нэг зам” хөгжлийн боломжийг хамтдаа буй болгож, хамтдаа ашиглах нь нэг бүс нэг зам дагуух бүс нутгуудын хамтын хөгжлийн индэр юм. Мөн улс орны хооронд стратегийн бодлогоор холбогдох ажил хэрэгч үйл ажиллагаа болно. “Зах зээлийн механизмын өнцгөөс нь харвал арилжаа худалдааны хөдөлгөх хүчээр аж аухйн зохицол, хөгжлийг сайжруулж, хамтын ажиллагааны талуудын хамтын ашиг тусыг биелүүлж болно. Түүнчлэн “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтаар дамжуулан хамтын хөгжлөө сайжруулж урагшлуулан харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бүх талын харилцааг сайжруулах юм. Улмаар улс төрийн итгэлцэл, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын ашиг орлого ба амь нэгтэй, үүрэг хариуцлага нэгтэй болгоно. Дэлхийн эдийн засгийн шинэ өсөлтийн төв нь “Нэг бүс нэг зам”-аас гаралтай. “Нэг бүс нэг зам”-ыг бүтээн байгуулахын хувьд эдийн засгийн чухал төв нь Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор бөгөөд эдийн засаг, нийгмийн эрүүл хөгжил, иргэдийн амьдралыг баяжуулах хөгжлийн явцад гурван улс өөр өөрийн давуу талаа төгөлдөржүүлэн стратегийн чанартай шинэ хэлбэрийн аж үйлдвэр байгуулна. Мөн аж үйлдвэрийн бүтэцтэй нийцсэн тоног төхөөрөмжийн үйлдвэр, орчин үеийн үйлчилгээний шаардлагад нийцсэн баталгааны систем бий болгоно.
Хоёр. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, гадаадад нээлттэй ажилд боломж олгоно
Сүүлийн жилүүдэд Хятад улс нь Орос, Монгол Улсын хооронд нөөц баялгийн бүтээгдэхүүндээ түшиглэж, хил нутгийн арилжаа худалдааны тэргүүлэх үйлчилгээ, өсөлтийн хурдац, нөөц хүчин чадалтай зэрэг онцлогоороо гол болгоно. Гэвч цөөнгүй хүндрэлтэй асуудлууд оршиж байгаа бөгөөд шийдвэрлэх шаардлагатай. Үүнд, дэд бүтцээр холбох холболт нь төдийлэн сайн биш байгаад чиглүүлж, боомтоор нэвтрэх чадавх болон хуулийн дагуу ажиллахыг дэмжин сайжруулна. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын чухал агуулга болгоход Хятад улс Орос, Монголын хил дамнасан төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түргэсгэнэ. Түүнчлэн гурван улсын хоорондын нөхөрлөлийг бататгаж, “Хамтын шаардлага, харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулсан, шинийг бүтээх механизмын арга хэлбэр”-ийн зарчмын дагуу Хятад, Орос ба Хятад, Монголын арилжаа худалдаа, хөрөнгө оруулалтын үе шатыг хялбарчлах, бүс нутгийн хилийн чөлөөт худалдааны жишээ үзүүлэх суурин байгуулах ажлыг дэмжинэ.
Гурав. Ази, Европыг холбосон эх газар, тэнгисийн зам сүлжээний бүтээн байгуулалтад боломж олгоно
Нэг. Хятад улсын ӨМӨЗО-ны Манжуур боомт болон Оросын Хойд Забайкальск боомтын бүсэд түшиглэж, Оросын зүүн бүс нутаг, Хятад улсын зүүн хойд бүс нутаг, Далянь гарам, Жиньжөү гарам, Оросын Ази, Европыг холбосон төмөр зам болон Европ тивийг холбож, Манжуур хотын хил дамнасан чөлөөт худалдааны жишээ үзүүлэх бүс, Хөлөнбуйрын Хятад, Монголын хамтын ажиллагааны урьдчилсан бүсийг байгуулна.
Хоёр. Эрээн хотын боомт, мөн Монгол Улсын Замын-Үүд боомтын бүсэд түшиглэж, Бээжин, Тяньжинь, Хэбэйг холбосон эдийн засгийг бүс, Тяньжинь гарам, Чиньхуандао гарам, Монгол Улсын Улаанбаатар хотын төмөр замтай холбож, үүнийг үргэлжлүүлэн Оросын Ази, Европыг холбосон төмөр замтай холбон Өвөр Монгол ба Монгол Улсын хил дагуух бүс нутгийн хамтын хөгжлийг дэмжинэ. Түүнчлэн Хятад, Монголын зам сүлжээний дагуу эдийн засгийн бүс байгуулж, Монгол Улс болон Оросын хамтын ажиллагааны механизмыг сайжруулна.
Гурав. Хятадын хил дэх Бээжин—Бугат, Бугат—Ланьжөү, Ланьжөү—Шинин, Линьхэ—Цэхээ боомтууд. Үүнээс үргэлжлэн Хами хүрэх төмөр зам болон Монгол Улсын төлөвлөлтөд орсон гол зам сүлжээг холбож, Шиньжянаар дамжсан эдийн засгийн зам, Хятад улс, Дунд Ази, баруун Азийг холбосон эдийн засгийн коридор байгуулж, Хятад улс болон Дунд Ази, баруун Азийг зэрэг хөгжүүлнэ.
Дөрөв. Өвөр Монголын Ганцмод боомт, Монгол Улсын Гашуунсухайт боомтод түшиглэж, Монгол Улсын шинээр төлөвлөн барьж байгаа төмөр замтай холбож, Монгол Улсын өмнөд хэсгийг Хятадын Шааньси, Гуанси, Гуандүн мужтай холбон Хөхмөрний дагуу эдийн засгийн бүс нутагтай холбож, Тэнгисийн торгоны замтай ойртуулна.
Тав. Өвөр Монголын Зүүн хатавч боомт, Эрээн боомт, Монгол Улсын Бичигт, Замын-Үүд боомтыг ашиглан Эрээн хот—Шилийнхот—Жиньжөү гарам хүрэх тэнгис болон эх газрын зөөврийн замыг бүтээн байгуулна. Жиньужөү гарам, Инкөү гарам болон Бөхай тэнгисийн дагуу эдийн засгийн бүс нутгуудыг Монгол Улсын зүүн өмнөд бүс нутгуудтай холбож, Оросын Ази, Европыг холбосон төмөр замтай холбоно. Шилийнхот, Улаанхад, Чаоян, Хятад, Монгол, Оросыг холбосон эх газар, тэнгисийн эдийн засгийн коридор болон хамтын ажиллагааны бүс байгуулна.
Дөрөв. Улс орнуудын аж үйлдвэр, үйлчилгээний арилжааг сайжруулахад боломж бүрдүүлэв
Нэг. Хятад, Монгол, Оросын нөөц баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, хил дамнасан цахим худалдаа болон цахилгаан дамжуулах шугамын бүтээн байгуулалтыг түргэсгэж, байгалийн хий, нарны эрчим хүч зэрэг бохирдолгүй, дахин сэргээгдэх нөөц баялгийг хөгжүүлэх салбарт хамтран ажиллагаа өрнүүлнэ.
Хоёр. Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг ахиулж, усны эх сурвалжийн салбар, экологи хамгаалалт, орчин үеийн техник мэргэжил, био эм найрлага, монгол эм эмнэлэг зэрэг шинээр хөгжин буй болж байгаа салбаруудын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ.
Гурав. Хилийн боомтын “Нэг үйлчилгээний цонх”-ын бүтээн байгуулалтыг сайжруулж, хил дамнасан цахим худалдаа зэрэг шинээр буй болж байгаа аж ахуйг дэмжинэ.
Дөрөв. Чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт болон хилээр нэвтрэх нөхцөл шаардлагыг сайжруулах салбарт хамтран ажиллана. Улмаар эдийн засгаа хөгжүүлэх буюу талуудын арилжаа худалдааг сайжруулж, аж үйлдвэр болон арилжаа худалдаагаар холбогдох улс орнуудын эдийн засгийн хөгжлийг урагшлуулна.
Тав. Засгийн газар хоорондын стратегийн харилцаа холбоо барих механизмыг байгуулах боломж нээв
Нэг. Хамтын ажиллагааны механизмыг шинэчилж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн ажлын байраар хангахыг баталжээ. Түүнчлэн татварыг нэмэгдүүлэн, олон нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмжтэй холбогдох ажил төлөвлөлтөд хөрөнгө оруулахыг дэмжин, хөрөнгө оруулах нааштай эерэг нөхцөл байдлыг буй болгоно.
Хоёр. Хятад, Монгол, Орос нь өөр өөрийн байр суурингаас санал бодлоо хуваалцах бөгөөд судалгаа хийж, улс орныхоо бодит байдалд үндэслэн хөгжлийг урагшлуулан хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Зах зээлийн механизмаар зарчим болгож, нэгдсэн хүчтэй бодлого боловсруулж, бизнесийн орчныг сайжруулна.
Гурав. Бодлогын тал дээр нэвтрэлцэх, тоног төхөөрөмжийг холбох, арилжаа худалдааг нэвтрүүлэх, хөрөнгө мөнгийг нэвтрүүлэх, иргэд хооронд нь ойлголцуулах зэрэг талд түлхүү анхаарна. Улмаар ажил хэрэгч хамтын ажиллагаагаар эдийн засаг, техник мэргэжил, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана.
Зургаа. Оюуны сан хамтын ажиллагаа болон олон нийтийн гадаад харилцаанд боломж бүрдүүллээ
Нэг. Бүхий л улс орнуудын хооронд Оюуны санд холбоотой хүмүүсийн харилцааг эрчимжүүлэх ажлыг санаачилж, улс орнуудын бодлого, хуулийг тайлбарлаж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн үр өгөөжтэй санал бодол өгөхийг санаачилна. Хоёр. Хил дамнасан бодлого боловсруулалтын судалгаа, олон улсын хамтын ажиллагаа, хурал чуулган, форум зэрэг үйл ажиллагааг санаачилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гадаадын оюуны сангийн мэргэжилтэн болон олон нийтийн хоорондын харилцааг буй болгож, улс орныхоо аливаа сайн сайхныг олон нийтэд таниулна.
Гурав. Өөр өөр арга замаар, адил бус хэлбэрээр, адил бус орчин ахуйгаар дамжуулан, олон улс орнуудын оюуны сан болон олон нийтийн хоорондын нэвтрэх үйл явцыг сайжруулна. Үүнд соёл, эдийн засаг, дүрэм журмын харилцан холбоо зэргийг багтаасан. Түүнчлэн улс орныхоо соёл, улс төрийг ухуулж, олон улсын болон ард иргэдийн тус улс орны тухай ойлголтыг нэмэгдүүлж, үнэ өртөгтэй дэмжлэгийг эрэлхийлнэ.
