Улаанбаатарт ирсэн гурав дахь өдрөө найзтайгаа номын дэлгүүрт орлоо. “Охинтой боллоо”, ”Хүүтэй боллоо” гэсэн хоёр ном байсан нь миний анхаарлыг маш ихээр татсан.
Сүхбаатарын талбай, шөнийн гудамж зэрэг газрын тоглолтыг үзэж сонирхсоны дараа эндхийн залуучууд өөртөө итгэлтэй, хийх дуртайгаа хийдэг нь сайхан санагдсан.

Эдгээр залуусыг яаж өөртөө итгэлтэй болгож хүмүүжүүлэв? Монголчууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг юм бол оо гэж бодож байсныг минь мэдсэн шиг энэ ном таарлаа.Энэ номон дээр түүний тухай бичсэн болов уу?
Юутай ч би энэ асуултад хариулт олохоор энэ хоёр номоо худалдаж авлаа. Бас дээр нь Академич Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулан гаргасан “Аугаа шогч Ринчений аянган егөө үгс” гэх тэргүүн дэд боть болон Ануужинд дуртай найздаа бэлэглэх гээд Анужингийн бичсэн “Эрүүлд хүрэх зам их энгийн” гэх нийт таван дэвтэр номыг авлаа.
