
68 настай Дай Шиу-И Нүөгийн маск ( нүүрийн баг) хийх ур чадварын тав дахь үеийн өв залгамжлагч юм.
Хятадын Аньхуй мужийн Ланши шяний Мэйжү суурингийн захад байрлах энгийн вааран дээвэртэй байшинд эгнүүлэн тавьсан маскууд өлгөөтэй. Эдгээр маскуудыг 68 настай Дай Шиү-И хэсэг хугацаанд нягталж үзсэний эцэст ажлын ширээ рүү бодлогошрон буцаж ирээд, зүүн гартаа хутга, баруун гартаа алх барин, дуусгах гэж буй маскны эцсийн өнгөлгөөг хийлээ.
Нүөгийн масканд хэт автсан Дай Шиү-и ийм үзэгдэлд эртнээс дассан юм. Хэдийгээр хэчнээн зураг, мод зарцуулснаа санахгүй байгаа ч өнөөг хүртэл түүний гарт 600 гаруй Нүөгийн маск хийж сэтгэлээ зориулан хайраа шингээсэн юм.
Нүө маск хийх ур чадварын мужийн зэрэглэлийн Биет бус соёлын өв залгамжлагч Дай Шиү-И 30 гаруй жилийн турш хутгаа гартаа барьж, Нүөгийн маск хийх ур чадварын өв залгамжлалыг баримталж, Нүө маскны гар урлал сийлбэрийг хамгаалж ирсэн байна.
Дай Шиү-И багш даган шавь орсон нь тийм ч эрт биш. Тэрбээр 38 настайдаа хадам ааваасаа суралцсан юм. Одоо тэрээр Нүө маск хийх ур чадварын тав дахь үеийн өв залгамжлагч болжээ.

Өмнө нь тэрээр хэлний багш байжээ. Учир нь хадам аав энэ ур чадварын өв залгамжлагч болохоор зав л гарвал хадам аавдаа тусалдаг байсан юм. Зохиол бичих, уран зургийн үндэс суурьтай, ойлголт мэдрэмж сайтай Дай Шиү-Иг хадам аав нь түүнийг маш бахархан үнэлдэг тул "эмэгтэйчүүдэд уламжлахгүй, эрэгтэйчүүдэд уламжилдаг, гэр бүлийн дотоодоо уламжлахаас биш, гэр бүлийн бус хүнд уламжлахгүй" зан заншил нь түүний үед хувирчээ.
Бөмбөр дуугарч Нүө бүжиг эхлэв
Үе тэнгийнхэн нь нууцлаг эртний Нүө маск өмсөж, донг донгийн чимээнээр гартаа барьсан зүйлээ хөдөлгөн үсэрч байхыг хараад Дай Шиү-Игийн зүрхэнд Нүөгийн соёл сэтгэлд нь хүрч сонирхдог болов. Түүнээс хойш тэрээр Нүө маск соёлыг хамгаалахтай салшгүй холбоотой болжээ.

1988 онд Дай Шиү-И хадам аавдаа жинхэнэ албан ёсоор шавь орж, Нүө маск сийлбэрлэх ур чадварт суралцаж эхэлжээ. Дай Шиү-И нь анхнаасаа энгийн гаднын хүнээс өнөөдрийн өв залгамжлагч хүртэл 30 гаруй жилийн турш хутга салгалгүй сийлбэрлэн байсан бөгөөд олон арван жилийн турш Нүө маск хийх энэхүү хүмүүсийн дургүй гар урлалыг баримталж ирсэн байна.
Нүө маскуудыг "Мянга мянган бурхан, Мянга мянган царай" гэж нэрлэдэг. Зөвхөн маскан зураг урлалаас харахад зарим нь ширүүн, зарим нь өтгөн хөмсөг, том нүдтэй, зарим нь шүдээ ил гаргасан, зарим нь зөөлөн... Хэдийгээр тэд ялгаатай боловч Дай Шиү-Игийн нүдээр бол гол урлал сийлбэрийн зүйлүүдийг эзэмшиж, хичээнгүйлэн суралцаж чадвал Нүө соёлын өв залгамжлалын үндсэн дээр сайн бүтээл сийлж чадна хэмээн үздэг.
Мэйжү суурингийн Нүө маск хийх ур чадвар нь хутганы ажилд голлон анхаардаг. Маск нь ихэвчлэн материал сонгох, хоосон хийх, боловсруулах, нарийн сийлбэрлэх, өнгөлөх, будах хүртэл арав гаруй процесс дамждаг бөгөөд Долоо хоногоос нэг сар хүртэл хугацаа шаардагдана.
"Сайн Нүө сийлбэрчин болохын тулд ганцаардлыг тэвчиж, тайвшрахаас гадна шинийг санаачилж зүрхлэх хэрэгтэй". Дай Шиү-И гүн ойлголттой байлаа. Өнөөдөр Нүөгийн маск сийлбэрлэх урлаг нь өнгөрсний тахилын утга учрыг хэдийнээ давж гарсан бөгөөд биет бус соёлын өв болсон байна.
"Удаан хугацаа, сурахад хүндрэлтэй байсны улмаас Нүөгийн маск урлалын мэргэшсэн мэргэжилтэн болоход дор хаяж 3 жил шаардлагатай." Дай Шиү-И илэн далангүй хэлсэн бөгөөд үүнээс болж Нүө маск аажмаар хүмүүсийн хараанаас гарч, хүмүүст мартагдах болсон.
Цаг үе өөрчлөгдөж, үзэгчид өөрчлөгдөж байгаа ч Дай Шиү-Игийн Нүө маск хийх анхны зорилго нь хэзээ ч өөрчлөгдөөгүй. Одоогийн зах зээлийн үнэ 2500 юаньтай харьцуулахад Дай Шиү-И ур чадвараа уламжлуулах, олон арван жилийн урласан урлалыг эвдэж тасалдуулалгүй үргэлжлүүлнэ гэдэгт илүү их санаа зовж байна.

Өдгөө өндөр настан Дай Шиү-Игийн хувьд түүнийг хамгийн ихээр зовоож буй зүйл бол залгамжлагчдын хомсдол юм. Өнөөдөр түүний хувьд уран дархан төдийгүй "хамгаалагч" зураач болжээ. Нүө маск сийлсэн нь түүний амьжиргааны хэрэгсэл төдийгүй уламжлалт Нүө соёлын уламжлагч нь юм.
"Би сурах чин хүсэлтэй, хоббитой, зураг зурж чаддаг, соёлын тодорхой үндэс суурьтай залуусыг олж, энэ гар урлалыг өвлүүлэн үлдээнэ гэдэгтээ итгэлтэй байна" хэмээн Дай Шиү-И ярив.
