Египетийн умард Синай мужийн лалын сүмд мөн өдөр гарсан террорист халдлагад амь үрэгдсэн хүний тоо 235-д хүрч, 109 хүн шархаджээ. Египетийн ерөнхийлөгч Сиси халдлагын дараа хэлэхдээ: Египет террорист этгээдэд хайр найргүй цохилт өгнө гэжээ.
Сиси халдлагын дараа терроризмтой тэмцэх үндэсний хорооны хурлыг яаралтай хуралдуулж авах арга хэмжээний талаар зөвшилцсөн байна. Дараа нь телевизээр үг хэлж: Бид энэ халдлагыг үйлдсэн террорист этгээдэд нэн даруй хайр найргүй цохилт өгөх болно. Египетийн цэрэг цагдаа амь үрэгдсэн хүмүүсийн өшөөг авч, Египетийн аюулгүй, тогтвортой байдлыг богино хугацаанд сэргээх болно гэжээ.
Сиси амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уй гашууг нь хуваалцаж, шархадсан хүмүүс эртхэн илааршихыг хүсэн ерөөжээ. Үүнээс өмнө Египетийн тал хэрэг гарсан өдрөөс эхлээд гурав хоног гашуудал зарласан юм.
24-нд халдлагад өртсөн лалын сүм тус улсын умард Синай мужийн төв Арш хотоос баруун хойш 40 км-т оршдог. Халдлага гарах үед үлэмж олон иргэд лалын сүмд мөргөл хийж байжээ.
