XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны хорооны даргын VIII хурал 07-р сарын 02-нд Бээжин дэх Ардын Их Хурлын Танхимд болов. Хурлаар, XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны IV хурлыг 7-р сарын 9-10-нд Бээжин хотод хийх шийдвэр гаргалаа. Хурлыг Ли Жаньшү даргалжээ. БХАТИХ-ын Байнгын хорооны нарийн бичгийн дарга Ян Жэнь-Ү Байнгын хорооны IV хурлын хэлэлцэх хэргийн төсөл, хөтөлбөрийн талаарх санал санаачилга зэргийг тайлагнав. БХАТИХ-ын Байгаль орчин, нөөц баялгийг хамгаалах хорооны дарга Гао Хүцэн хууль сахиулах байгууллагын агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлын байцаалтын холбогдох байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах, бохирдлын эсрэг тэмцлийг дэмжих тогтоолын төслийн холбогдох байдлыг тайлагнасан байна.
БХАТИХ-ын Байнгын хорооны IV хурал БХАТИХ-ын Байнгын хорооны хууль сахиулах байгууллагын агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлын хэрэгжилтийн тайланг хэлэлцэн, БХАТИХ-ын Байгаль орчин, нөөц баялгийн хорооны БХАТИХ-ын Байнгын хорооны хүрээлэн буй орчныг хамгаалах, бохирдлын эсрэг тэмцлийг дэмжих тухай тогтоолын төслийг хянан хэлэлцэхийг санал болгосон юм. Ренчинсоо
Хорооны даргын VIII хурал болов
2018-07-02 21:05
Хорооны даргын VIII хурал болов.
Найруулагч: BYN
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
